Николай Александрович Панин-Коломенкин (Орос: Николай Александрович Панин-Коломенкин, 1872 оны 1 сарын 8 [Юлийн тооллын 1871 оны 12 сарын 27] – 1956 оны 1 сарын 19) нь Оросын уран гулгагч, дасгалжуулагч юм. 1908 оны зуны олимпод цорын ганц удаа тусгай гулгалтын төрөл багтахад алтан медаль хүртсэн. Панин нь Оросоос төрсөн олимпын анхны аварга билээ[1][2]. Тэрээр Дэлхийн уран гулгалтын алдрын танхимд 2009 онд багтсан.

Николай Панин

Николай Панин

Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Николай Александрович Панин-Коломенкин
Төрсөн огноо 1872 оны 1 сарын 8
Төрсөн газар Хреновое, Воронеж
Нас барсан огноо 1956 оны 1 сарын 19
Нас барсан газар Ленинград
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лондон 1908 Тусгай гулгалт
Дэлхийн АШТ
Мөнгө Санкт-Петербург 1903 Эрэгтэй
Европын АШТ
Хүрэл Давос 1904 Эрэгтэй
Мөнгө Варшав 1908 Эрэгтэй
2008 оны Оросын цомын үеэрх зурагт хуудас: "Олимпын анхны алтан медалийн 100 жилийн ой".
Панины үзүүлдэг байсан тусгай гулгалтын үүсгэдэг дүрсүүд
  1. The skating philosophy of Alexei Nikolaevich Mishin (Memento 30. Тавдугаар сар 2008 цахим архивт), accessed June 30, 2006
  2. Athens 2004 Background, accessed June 30, 2006

Гадны холбоосууд

засварлах
  Commons: Николай Панин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан