Николай Николаевич Крадин (1962 оны 4-р сарын 17-нд ЗХУ-ын Автономит Буриад Улсын Онохой тосгонд төрсөн) —зөвлөлтийн бөгөөд оросын түүхч, археологч, угсаатан болон төр, нийгэм судлаач. 2017 оноос Оросын Шинжлэх ухааны Академийн Алс Дорнодын салбарын Түүх, археолог, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, 2022 оноос Оросын ШУА-ийн академик (2011 оноос сурвалжлагч гишүүн). Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор.

Николай Крадин

Николай Николаевич Крадин 1962 онд ЗХУ-ын Бүгд Найрамдах Автономит Буриад Улсын Заиграев дүүргийн Онохой тосгонд уран барилгын түүхч, сүүлд ЗХУ-ын Архитектур, барилгын Шинжлэх ухааны академийн гишүүн болсон Николай Петрович Крадины хүү болж төрсөн. Эцэг нь Лениград хотод И.Репины нэрэмжит ЗХУ-ын Уран зураг, баримлын сургуулийн архитектурын ангид сурч байхад түүний бага нас энэ хотод өнгөрчээ.

Николай хүү 1969 онд дунд сургуульд орж, дараа нь Хабаровск хотод 1979 онд сургуулиа төгссөн байна. 1980 онд Николай Крадин Эрхүүгийн Улсын Их сургуулийн түүхийн ангид элсэн орж суралцаад 1985 онд дүүргэсэн байна.

1985 оноос хойш Н.Крадин ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбар дахь Алс Дорнодын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнд ажиллаж эхэлсэн байна. Тэндээ 1990 онд "Нүүдэлчдийн нийгэм-эдийн засгийн харилцаа (Асуудлын өнөөгийн байдал ба дундад зууны Алс Дорнодыг судлахад гүйцэтгэх үүрэг)" сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1999 онд Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Санкт-Петербург дахь салбарт Николай Крадин “Хүннүгийн эзэнт гүрэн (нийгэм, эрх мэдлийн бүтэц)” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

2001 онд Нийгмийн антропологийн тэнхимийн профессор цол хүртжээ. 2011 оны 12-р сарын 22-нд ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр, 2022 оны 6-р сарын 1-нд ОХУ-ын ШУА-ийн Түүх, филологийн шинжлэх ухааны салбарын академичаар сонгогджээ.

Судалгаа

засварлах

Н.Н.Крадины шинжлэх ухааны гол сонирхол нь нүүдэлчдийн (номад) судлалтай холбоотой байдаг. Энэ чиглэлээр эрдэмтэн "Нүүдэлчдийн нийгэм" (1992) хэмээх нэг сэдэвт бүтээлдээ нүүдэлчдийн мал аж ахуйн нийгмийн хувьслын бие даасан замын тухай онолыг дэвшүүлсэн.

Дараагийн жилүүдэд эдгээр санааг бусад арга зүйн байр сууринаас авч үзвэл "Нүүдэлчдийн эзэнт гүрэн" гэгддэг Хүннү, Кидан, Монголчууд гэх мэт хамгийн том нүүдэлчдийн нийгэмд зориулсан ном, өгүүлэлд байдаг. Нүүдэлчдийн эзэнт гүрний тухай нэгдмэл онол, нэг сэдэвт цуврал зохиолд тусгагдсан байна.

Тэрээр зөвхөн түүхч төдийгүй антропологич (усаатны судлаач), археологич юм. Буриад, Монгол, Тува, Хятад, Оросын Алс Дорнодод угсаатны зүйн судалгаа хийж, Приморье, Амур, Өвөрбайгалийн хязгаар, Монголд археологийн судалгаа хийжээ. Нүүдэлчин гүрний хот суурины соёлыг судлахад онцгой чухал хувь нэмэр оруулсан.

Энэ чиглэлээр шилдэг сурах бичиг болсон түүний "Улс төрийн антропологи" сурах бичиг хэд хэдэн удаа (2001-2011) дахин хэвлэгджээ.

Бүтээлүүд

засварлах
  1. Крадин Н. Н. Социально-экономические отношения у кочевников в советской исторической литературе. Владивосток, 1987. 161 с.
  2. Крадин Н. Н. Кочевые общества. Владивосток: Дальнаука, 1992. 240 с.
  3. Крадин Н. Н. Империя Хунну. Владивосток: Дальнаука, 1996. 164 с. 2-е изд. перераб. и доп. М.: Логос, 2001/2002. 312 с. 3-е изд. на монг. яз. Хүннү эзэнт улс. Улаанбаатар: Coёмбо принтинг, 2012. 313 c. 4-е изд., перераб. и доп. СПб.: Издательство Олега Абышко, 2020. 304 с.
  4. Крадин Н. Н. Политическая антропология: Учебное пособие. М.: Ладомир, 2001, 213 с. 2-е изд. перераб. и доп. Политическая антропология: Учебник. М.: Логос, 2004, 270 с. 3-е изд. М.: Логос, 2010, 2011. 270 с.
  5. Крадин Н. Н. Данилов С. В., Коновалов П. Б. Социальная структура хунну Забайкалья. Владивосток: Дальнаука, 2004. 106 с.
  6. Крадин Н. Н., Скрынникова Т. Д. Империя Чингис-хана. М.: Восточная литература РАН, 2006. 557 с. 2-е изд., доп. М.: Академический проект, 2022. 598 с.
  7. Крадин Н. Н. Кочевники Евразии. Алматы: Дайк-Пресс, 2007. 416 с.
  8. Очир А., Крадин Н. Н., Ивлиев А. Л. и др. Археологические исследования на городище Чинтолгой. Улан-Батор, 2008. 270 с. (на русс. и монг. языках).
  9. Крадин Н. Н., Ивлиев А. Л., Очир А., Васютин С. А., Данилов С. В., Никитин Ю. Г., Эрдэнэболд Л. Киданьский город Чинтолгой-балгас. М.: Восточная литература, 2011. 173 с.
  10. Крадин Н. Н. Кочевники Великой степи и Великое переселение народов // Всемирная история. В 6 томах / гл. ред. А. О. Чубарьян. Институт всеобщей истории РАН. — М.: Наука, 2012. — Т. 2: Средневековые цивилизации Запада и Востока / отв. ред. тома П. Ю. Уваров. — С. 71—83. — 894 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-037560-4.
  11. Крадин Н. Н. Тюркский каганат и его преемники // Всемирная история. В 6 томах / гл. ред. А. О. Чубарьян. Институт всеобщей истории РАН. — М.: Наука, 2012. — Т. 2: Средневековые цивилизации Запада и Востока / отв. ред. тома П. Ю. Уваров. — С. 273—281. — 894 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-037560-4.
  12. Крадин Н. Н. Соседи Поднебесной: Корея, Бохай, Тибет // Всемирная история. В 6 томах / гл. ред. А. О. Чубарьян. Институт всеобщей истории РАН. — М.: Наука, 2012. — Т. 2: Средневековые цивилизации Запада и Востока / отв. ред. тома П. Ю. Уваров. — С. 298—305. — 894 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-037560-4.
  13. Крадин Н. Н. Наследники тюрок на просторах Евразии // Всемирная история. В 6 томах / гл. ред. А. О. Чубарьян. Институт всеобщей истории РАН. — М.: Наука, 2012. — Т. 2: Средневековые цивилизации Запада и Востока / отв. ред. тома П. Ю. Уваров. — С. 342—348. — 894 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-037560-4.
  14. Крадин Н. Н. Кочевые империи и Завоевательный путь политогенеза (кочевники и земледельцы) // Всемирная история. В 6 томах / гл. ред. А. О. Чубарьян. Институт всеобщей истории РАН. — М.: Наука, 2012. — Т. 2: Средневековые цивилизации Запада и Востока / отв. ред. тома П. Ю. Уваров. — С. 490—498. — 894 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-037560-4.
  15. Крадин Н. Н. Монгольская империя, её улусы и наследие // Всемирная история. В 6 томах / гл. ред. А. О. Чубарьян. Институт всеобщей истории РАН. — М.: Наука, 2012. — Т. 2: Средневековые цивилизации Запада и Востока / отв. ред. тома П. Ю. Уваров. — С. 611—633. — 894 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-037560-4.
  16. Kradin N. N. Nomads of Inner Asia in Transition. Moscow: URSS, 2014. 304 p.
  17. Крадин Н. Н., Ивлиев А. Л. История киданьской империи Ляо (907—1125). М.: Наука Вост. лит., 2014. 351 с.
  18. Алексеев В. В., Крадин Н. Н., Коротаев А. В., Гринин Л. Е. Теория и методология истории. — Волгоград: Учитель, 2014.
  19. Города средневековых империй Дальнего Востока / отв. ред. Н. Н. Крадин. М. : Изд-во Вост. лит., 2018. 367 с.
  20. Кочевые империи Евразии: особенности исторической динамики. М.: Наука — Вост. лит., 2019. 503 с.
  21. Крадин Н. Н, Харинский А. В., Прокопец С. Д., Ивлиев А. Л., Ковычев Е. В., Эрдэнэболд Л. Великая киданьская стена: Северо-восточный вал Чингис-хана. М.: Наука — Вост. лит., 2019. 168 с.
  22. Крадин Н. Н. Кочевники и всемирная история. СПб.: «Издательство Олега Абышко», 2020. 416 с.
  23. Крадин Н. Н. Происхождение неравенства, цивилизации и государства. СПб.: Издательство Олега Абышко, 2021. 336 с.