Николай Викторович Павлов

Николай Викторович Павлов (1948 оны 6-р сарын 8-нд төрсөн-2023 оны 3-р сарын 25-нд нас барсан) - Зөвлөлтийн, Оросын дипломат. Монгол хэлтэй.

Дунд сургуулиа төгсөөд Зөвлөлтийн анхны оюутнуудын хамт Монгол Улсын Их Сургуульд суралцсан.

1973 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн дээд сургууль төгссөн.

1979 оноос дипломат албанд ажилласан.

  • 1979—1984, 1986—1992 онуудад ЗХУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд ажилласан.
  • 1996.05.31- 1999.10.28- ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
  • 2002- 2004 онд ОХУ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин, Сибирийн Холбооны тойрогт ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч.
  • 2005-2009 онд ОХУ-аас Бүгд Найрамдах Армени Улсад суугаа Онц өгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.

Монгол улсад сууж байсан анхны монгол хэлтэй мэргэжлийн дипломат Элчин сайд. 2004 оны 8-р сарын 20-нд ОХУ-ын Онц өгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.


Эхнэр, охин, хүүтэй.