Нийгмийн дэг журам
Нийгмийн дэг журам гэдэг нэр томьёо нь хоёр утгаар тайлбарлагддаг. Нэгдүгээрт энэ нь нийгмийн бүтэц, институтийн тодорхой тогтолцоог хэлдэг. Жишээ нь эртний феодал, капиталист нийгмийн дэг журам юм. Хоёр дахь утгаараа нийгмийн дэг журам нь одоо байгаа нийгмийн бүтцийг ард иргэд нь хүлээн зөвшөөрч, хадгалж байдаг нийгмийн тогтвортой байдлыг илэрхийлдэг. Социологи, улс төрийн шинжлэх ухаан, улс төрийн философийн ихэнх хэсэгт гол байр суурь эзэлдэг эмх цэгцийн асуудал буюу Хоббесийн онол нь нийгмийн дэг журам хэрхэн, яагаад оршин тогтнодог талаар юм.
Социологи
засварлахТомас Хоббс асуудлыг хамгийн түрүүнд тодорхой томьёолж, үүнд хариулахын тулд нийгмийн гэрээний тухай ойлголтыг бий болгосон гэж үздэг. Нийгмийн онолчид /Карл Маркс, Эмиль Дюркгэйм, Талкотт Парсонс, Юрген Хабермас гэх мэт/ нийгмийн дэг журам юунаас бүрдэх, түүний жинхэнэ үндэс нь юу болох талаар өөр өөр тайлбар дэвшүүлсэн байдаг. Марксын хувьд нийгмийн дэг журмын үндэс нь үйлдвэрлэлийн харилцаа буюу эдийн засгийн бүтэц юм. Дюркгеймийн онолд энэ нь нийгмийн нийтлэг хэм хэмжээний цогц хэмээдэг. Парсонсын хувьд нийгмийн дэг журмын үндэс нь соёлын үнэт зүйлсийн хүрээн дээр үндэслэсэн үйл ажиллагааны чиг баримжаа олгох хэв маягийг зохицуулдаг нийгмийн байгууллагуудын багц юм. Хабермасын онолд эдгээрх бүгд хамаардаг, мөн харилцааны үйлдэл багтдаг.[1]
- ↑ "Social order", Wikipedia (англи хэлээр), 2024-06-20, Татаж авсан: 2024-07-30