Негассо Гидада
Доктор Негассо Гидада Солон (Dr. Negasso Gidada Solon, 1943 онд төрсөн) нь 1995-аас 2001 онд Этиопын ерөнхийлөгчөөр ажилласан улс төрч юм. Тэрээр баруун Этиоп дахь Дембидоло бүсийн Протестант сүмийн анхны орон нутгийн захирагчдын нэг Гидада Солоны хүү болно.
Негассо Гидада | |
---|---|
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын анхны ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1995 оны 8 сарын 22 – 2001 оны 10 сарын 8 | |
Ерөнхий Сайд | Мелес Зенави |
Дараах | Гирма Волде-Гиоргис |
Дембидологоос сонгогдсон Ардын Төлөөлөгчдийн Хурлын гишүүн | |
Албан тушаалаа авсан 2005 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1943 оны 9 сар Этиоп, Дембидоло |
Улс төрийн нам | ЭАХАФ (−2001 оны 6 сарын 22) Бие даагч (2005– |
Эхнэр, Нөхөр | Режина Абелт |
Доктор Негассо Майны Франкфуртын Гёте Их Сургуульд нийгмийн түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Аддис-Абаба Их Сургуульд түүхийн хичээлийн лекц уншдаг. Түүний докторын ажил нь "1730-1886 оны үеийн Этиопийн баруун өмнөд Валлага дахь Сайёо Оромогийн түүх" гэсэн сэдэвтэй. Тэрээр Германы сувилагч Режина Абелттэй гэрлэжээ. Ийнхүү Абелт Германы иргэншилтэй боловч Этиопын тэргүүн хатагтай байсан юм.
Улс төрийн замнал
засварлахЕвропт байхдаа Оромогийн Чөлөөлөх Фронт (ОЧФ)[1]-ын идэвхтэй гишүүн байсан доктор Негассо Этиопын шилжилтийн засгийн газарт Мэдээллийн сайд, Оромогийн Ардын Ардчилсан Байгууллагын (ОААБ) Төв Хорооны гишүүнээр ажиллаж байгаад 1995 оны 8 сарын 22-нд ерөнхийлөгч болжээ[2]. 2001 оны 10 сарын 8-нд түүний бүрэн эрх дуусгавар болсон. Ерөнхийлөгчийн албаа өгөхийн өмнөхөн буюу 2001 оны 6 сарын 22-нд тэрээр ОААБ болон Этиопын Ардын Хувьсгалт Ардчилсан Фронтын эвслээс хөөгдсөн[3].
2005 оны бүх нийтийн сонгуульд доктор Негассо Оромиа бүсийн Мираб Велега тойргийн Дембидолод бие даан нэр дэвшиж, Этиопын Ардын Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр сонгогджээ.
2008 оны 7 сард доктор Негассо сөрөг хүчний нам, улс төрчдийн шинэ эвсэл болох Ардчилсан Ярилцлагын Форум (АЯФ)-ыг үүсгэн байгуулалцсан[4]. Улмаар 2009 оны 11 сард тэрээр АЯФ-ыг бүрдүүлэгч 8 намын нэг болох Ардчилал, Шударга Ёсны Төлөө Нэгдлийн Намд элсчээ[5].
Эшлэл
засварлах- ↑ Yenegasso menged
- ↑ "Monthly Situation Report for Ethiopia, August 1995" UNDP-EUE (accessed 20 January 2009)
- ↑ "ETHIOPIA: President expelled from ruling party", IRIN, 25 June 2001.
- ↑ "Opposition holds 'Forum for Democratic Dialogue in Ethiopia'" (Memento 18. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт), Sudan Times 3 July 2008 (accessed 16 November 2009)
- ↑ "Ex-Ethiopia President Negasso Gidada joins opposition"
Гадны холбоосууд
засварлах- Ерөнхийлөгч Негассо Гидадагийн ярилцлага EthioTube (Амхар хэл)
- BBC News – Ethiopian president on offensive
- DEHAI NEWS – the referendum
- Ethiopian News Agency
- Ethiopian Reporter – demand for extraordinary parliamentary session
- Media ETHIOPIA People in Ethiopia[permanent dead link]
Өмнөх Мелес Зенави |
Этиопын ерөнхийлөгч 1995–2001 |
Дараах Гирма Волде-Гиоргис |