Начингийн Баасанжав

Дамаа овогт Начингийн Баасанжав - (Ховд аймгийн Цэцэг суманд 1944 онд төрсөн) -Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, Төрийн шагналт, зүрхний мэс засалч.

Начингийн Баасанжав
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилэмч
  • 1967 онд АУДС-ийг төгссөн.
  • Ховд аймагтаа эмч,
  • Улаанбаатар хотод П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэгт мэс засалч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч,
  • АУИС-д багш, мэс заслын тэнхмийн эрхлэгч, клиникийн захирал, зүрхний мэс заслын секторын эрхлэгч,
  • Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн захирал,
  • ЭМЯ-ны мэс заслын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

Анагаах ухааны мэс заслын салбарт 30 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушиг, улаан хоолой, дотор гэдэс, элэг цөсний замуудын олон хувилбар хагалгаануудын арга технологийг төгс эзэмшсэн.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

засварлах
  • Гэдэсний цочмог түгжрэлийг эрт оношлох оношлогооны шинэ аргыг боловсруулан онолын тайлбар өгч, практикаар нотолсон.
  • Зүрхний мэс заслын салбарын олон талт судалгааны үр дүнд үнхэлцэг хальсны эд, эс, анатомийн тогтоцын онцлогуудыг судлан зүрхний үнхэлцэг хальсны өрцтэй нийлж байгаа хэсэг нь бусад хэсгээсээ 0.1-02 мм илүү зузаан болохыг тогтоон зүрхний таславчийн цоорхойг зөвхөн тэр зузаан хэсгээс авч нөхөх шинэ аргыг боловсруулсан. Энэ хэсэг нь өрцний ширхэглэг эдийн үргэлжлэл гэдэг онолын дүгнэлт гаргасныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн.
  • Зүрхний таславчийн цоорхойг өөрийн нь үнхэлцэг хальсаар нөхөх арга нь эдийн нийцэл, ариун чанар, эдгэрэлтийн давуутай болохыг нотлон, эмнэлгийн практикт нэвтрүүлсэн.
  • Артерийн битүүрээгүй цоргыг нитинол-титани металлаар хавчих аргыг амьтан дээр туршин анх удаа зүрхний мэс заслын клиникт нэвтрүүлэв.
  • Хүүхдийн улаан хоолойн түлэнхийг лазер туяагаар шарж сорвижилт үүсэхээс сэргийлэх онолын үндэслэлийг гарган эмчилгээний шинэ менежментийг нэвтрүүлсэн.
  • Лазерын шарлага нь улаан хоолойн салст ба булчинлаг давхрагын төлжилт ургалтыг тэнцүү төвшинд өвөрмөцөөр явуулдаг болохыг тогтоосон.
  • Гар сарвууны гэмтлийн үед гэмтлийн зэргээс хамаарч, нөхөн сэргээх эдийг цусан хангамжтай нь хамт суулгах бичил мэс заслын сонгомол аргыг гүнзгийрүүлэн тайлбарлаж, практикт нэвтрүүлсэн.
  • Зүрхний таславч хоорондын цоорхой гажгуудын оношлогооны онцлогуудыг шинэчлэн тогтоож цоорхойн байрлалаар шинэ ангилал гарган, зүрхний гажигтай Монгол хүний цусан дахь микро элементүүдийн хэмжээг тогтоосон.

Сонгуульт ажил

засварлах
  • 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ.
  • Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч,
  • Австрали улсын зүрхний эмч нарын нийгэмлэгийн хүндэт гишүүн,
  • “Мэс засал” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн сонгуультай.

Цол зэрэг

засварлах
  • Анагаахын Шинжлэх ухааны дэд эрдэмтэн /1980/ - сэдэв:“БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлох эмчлэх нь”
  • Анагаахын Шинжлэх ухааны доктор /1994/ - сэдэв:“Цусны бага эргэлтийн цусан хангамж ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх нь”
  • Монгол улсын Шинжлэх ухааны академийн академич /2000/
  • АНУ-ын Шинжлэх ухааны академийн академич.
  • ОХУ-ын Олон Улсын дээд боловсролын академийн гишүүн

Гавьяа шагнал

засварлах
  • Монгол улсын Хөдөлмөрийн баатар /2006/
  • Монгол улсын Хүний Гавьяат Эмч /1996-07-03. №141/
  • Монгол улсын Ардын Эмч /2001-11-01. №75/
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.
  • Ази тивийн шилдэг мэс засалч цол шагнал /2002 он/ хүртсэн дэлхийд нэртэй мэс засалч эрдэмтэн ажээ.
  • Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар 2021 онд шагнуулсан байна.
  • “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” үнэлж 2021 онд Төрийн шагнал хүртсэн байна.