Нацагдоржийн Батсүмбэрэл
Нацагдоржийн Батсүмбэрэл (1983 оны 3-р сарын 31-нд Баянхонгор аймагт төрсөн)- Монгол Улсын Их хурлын гишүүн.
Намтар
засварлах- 2000 онд Банхонгор аймгийн 2-р дунд сургууль
- 2004 онд МУБИС-ийн Түүх нийгмийн багш мэргэжлэр бакалаврын цол хамгаалсан.
- 2006 онд МУБИС-ын Боловсролын удирдлагын магистр,
- 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан,
- 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт,
- 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан,
- 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч,
- 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн дарга,
- 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2012-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч,
- 2013-2016 онд МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан,
- 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга,
- МАН-ын Бага хурлын гишүүүн, НАМЗХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2020-2024 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
- 2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн.
Байр суурь
засварлахН.Батсүмбэрэл гишүүн "21 аймгийн төв дээр байдаг 21 сумыг татан буулгамаар байна. 21 Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, 21 ИТХ-ын төлөөлөгч гэсэн ойролцоогоор 450 гаруй хүнийг цомхотговол эдийн засгийн болоод эрх мэдлийн төвлөрлийн хувьд өөр болно. Нийтдээ 500 гаруй дарга нарыг цомхотгоно гэсэн үг" гэжээ.