Насрулла Хан (1875 - 1920) нь Афганистаны эмир (1919). Абдур Рахман Ханы хоёр дахь хүү. Эмир болохоосоо өмнө бүх цэргийн командлагч, улсын хурлын дарга, дэд ван байв.

Насрулла Хан

Ах Хабибулла Хан нь алагдах үед Жалалабад хотод байсан бөгөөд тэндээ эмирийн ширээнд суух ёслол үйлдэн эмирт өргөмжлөгджээ. 1919 оны 2-р сарын 21-нд ван болсон тэрээр 2-р сарын 28-нд ахынхаа хүү Аманулла Хантай хийсэн тэмцэлд ялагдан баривчлагдан хоригдож, 1920 оны 5-р сард шоронд алагджээ.

Өмнөх
Хабибулла Хан
Афганистаны эмир
1919
Дараах
Аманулла Хан