Нарийн тайж
Баяндара нарийн тайж[1] (1512-?) нь Барсболд хааны тавдугаар хөвгүүн. Боржигин овогтон. Монголын түүхийн сурвалжуудад Баяндара Нарийн тайж, Нарийн тайж гэх зэргээр бичсэн байдаг. Төрсөн нэр нь Баяндара, цол нь нарийн тайж. Түүнд Цахар түмний Цагаан татаарыг өмч болгон өгчээ. Сюаньфугийн Өрөөсөн чулуут хаалганаас хойш 15-16 өдөрчийн зайд нутаглаж байв. Жанчхүүд очиж худалдаа хийж байв. Баяндара нарийн тайж нь Лан тайж[1], Гоо тайж[1], Дурагал тайж[1], Дарда тайж[1] хэмээх дөрвөн хөвгүүнтэй.