Наран саран нуур
Наран саран нуур (Хятад: 日月潭 ри-юэ-тань) — Тайвань орны Наньтоу шяний Юйчи шянгийн нутагт байдаг нуур.
Тайваний хамгийн том нуур бөгөөд аялал жуулчлалын гол үзвэр. Д.т.д. 748 метр өндөрт 7.93 км2 талбайтай, 28 м гүн.
Тус нуур шао хэмээх цөөн тоот ард түмний өлгий нутаг юм.
Нар мандах, нар жаргахын үзэмжийг харах гэж жуулчид ирдэг.
Лалү гэсэн нэг аралтай.
Зураг
засварлах Commons: Sun Moon Lake – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
-
1926 оны нутгийн ард
-
2005 он. Нар жаргах үе
-
Вэньү буддын сүм
-
Агаарын дүүжин зам