Нарагийн Үндэсний Музей

Нарагийн Үндэсний Музей (япон. 奈良国立博物館, Nara Kokuritsu Hakubutsukan) нь 710-784 оны хооронд Японы нийслэл байсан Нарад байрладаг. Үндсэн барилгын загварыг нь Катаяма Тоокүма гаргасан бөгөөд тэр нь Мэйжийн үеийн барууны загварыг харуулсан юм. Өргөтгөлийг нь Ёшимүра Жүнзо барьжээ. Музей нь Буддын шашны урлагийн цуглуулга болох уран зураг, уран баримал, мөн сүмийн хэрэгсэл зэргээрээ тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү музей нь Нарагийн сүм хийдийн урлагийн бүтээлийг толилуулдаг. Өмчүүд нь Шоосоо-Ин агуулахад хадгалагддаг ба жил бүрийн намар үзэсгэлэн гаргадаг.

Музейн үндсэн барилга

Нарагийн Үндэсний Музей нь анх 1889 онд Эзэн хааны Нарагийн Эзэн Хааны Музей нэртэйгээр байгуулагдаж, 1895 онд анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Хагас засгийн газрын удирдлагын Нара үзэсгэлэнгийн компанийг Нарагийн захирагч Фүжии Чихиро 1874 онд байгуулсан. Энэ музей нь Нарагийн Эзэн Хааны Ордны Музей гэгдэж байгаад 1952 оноос өнөөгийн нэрээр нэрлэгдэх болжээ.

Он цагийн хэлхээс

засварлах
 
Музейн шинэ барилга
 
Буддын шашны урлагийн сан

Музейн хөгжил дэвшил нь дараах үйл явдлуудаар :

  • 1889 – “Нарагийн Эзэн Хааны музей” нэртэйгээр байгуулагдсан.
  • 1895 – Анхны үзэсгэлэнгийн нээлт
  • 1900– “Нарагийн Эзэн Хааны Ордны Музей” нэртэй болсон
  • 1914 – Шоосоо-Ин салбар байгуулагдсан.
  • 1947 – Музейн цуглуулгын үүрэг хариуцлага Эзэн хааны Ордны яамнаас Боловсролын яаманд шилжсэн.
  • 1950 – Музей нь Соёлын Өмчийн Хадгалалтын Хороонд харьяалагдах болов.
  • 1952 – “Нарагийн Үндэсний Музей” нэртэй болсон.
  • 1968 – Соёлын Хэргийн Агентлагийн харьяанд очсон.
  • 1969 – Музейн үндсэн байр Соёлын Чухал Өмчид бүртгэгдэв.
  • 1972 – Үзэсгэлэнгийн шинэ байр (баруун жигүүр) бэлэн болсон.
  • 1980– Буддын шашны Урлагийн Сан нээгдсэн.
  • 1995 – Байгуулагдсаны 100 жилийн ой
  • 1997 – Зүүи Жигүүр болон газар доорх хонгил бэлэн болсон.
  • 2000 – Соёлын өмчийг хадгалах Хадгалах Төв бэлэн болсон.
  • 2001 – Үндэсний Музейнуудын Хараат Бус Захиргааны Нарагийн Үндэсний Музей гэгдэх болов.
  • 2005 – Үндэсний Музейнуудын Хараат Бус Захиргаанд Кюүшүгийн Үндэсний Музейн нэмэгдэж багтсан.

Цахим холбоос

засварлах