Наньцунь чуогэнлу

Наньцунь чуогэнлу (хятад: 南村辍耕录) буюу Өмнөд нутагт тариалан эрхэлсэн тэмдэглэл хэмээх уг бүтээлийг Юань улсын сүүл үеийн Жяньжэ мужийн Сүнжянь фугийн Хуатин тосгоны бичгийн хүн Тао Зуни 1360 аад онд бичсэн бүтээл юм. Энэ бүтээл нь нийт 30 дэвтэр, 585 гарчаг, хоёр зуун мянган ханзтай.

"Наньцунь чуогэнлу" номын хэсгээс

Товч тойм

засварлах

Тус номонд Сун, Юань улсын үеийн шүлэг, яруу найраг, аман зохиол, хууль зүй, монгол хаадын ургийн бичиг, овог аймгийн нэрс, зарим монгол үг нэр томьёоны тайлбар, хятад ший жүжиг, тууж, аман цуу яриа, одон орон, газарзүй, түүхэн дурсгалт зүйлс, уран бичлэг, ёс заншил зэрэг олон төрлийн мэдээллийг багтаасан нь өнөө үед Юань улсын үеийн түүхийг олон талаас нь харах боломжтой нь судлаачдын хувьд нэмэлт эх сурвалж болдог. Ялангуяа монголын түүхтэй холбогдох баримт материал цөөнгүй юм.