Намиби доллар
Намиби доллар (Англи: Namibian dollar) нь 1993 оноос хойш Намиби улсад хэрэглэгдэж буй мөнгөний нэгж. Намибийн банк хэвлэдэг. $ буюу N$ гэж тэмдэглэдэг. 1 намиби доллар нь 100 центтэй тэнцэнэ.
Намиби доллар | |
---|---|
Улс: | Намиби |
Бутархай мөнгөний нэгж: | 100 Цент |
ISO 4217 код: | NAD |
Товчлол: | N$ |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) |
1 NAD = 1 ZAR (тогтмол) 1,000 MNT = 5.169 NAD 1 USD = 14.951 NAD |
Намиби доллар нь 1993 онд өмнө нь тус улсад хэрэглэгдэж байсан ӨАБНУ-ын рандын оронд албан ёсоор хэрэглэгдэх болсон. Намиби доллар нь ӨАБНУ-ын рандтай тэнцүү ханштай байхаар тогтоогдсон байдаг бөгөөд одоо ч тус улсад рандыг хэрэглэдэг байна.