Надмидын Мягмар
Надмидын Мягмар (1943 - 2020 оны 10 сарын 4) нь Монгол улсын гавьяат жүжигчин цолтой, жүжигчин.
Боловсрол
засварлахМягмар 1959 онд Улаанбаатар хотын 3-р сургуулийн 9-р ангид суралцаж байхдаа, 1959 онд Улсын Багшийн дээд сургуульд жүжигчний анги нээгдэхэд шалгаруулалтад тэнцэн, анхны оюутнуудын нэг болон, 1963 онд 19 настайдаа жүжигчний мэргэжил эзэмшсэн.
Ажилласан байдал
засварлахМягмар 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 1987 оноос Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид тайзны ярианы багш, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн багш, зөвлөх багшаар ажиллаж байв. Боловсролын тэргүүний ажилтан цолтой.
Бүтээл
засварлахКино
засварлах- Энэ хүүхнүүд үү - Дулмаа
- Сэтгэлийн дуудлагаар - Дэнсмаа
- Туяагийн бичээгүй захидал - Туяа
- Агуйн нууц - эх
- Бор чоно - удган
- Их замын урсгал - Сарнай
- Найз - хадам эх
- Цахлай нисэх гэж төрдөг
- Бэрүүд - эмээ
Жүжиг
засварлах- Ялалтын жигүүр - Ханд
- Уулзалт - Алтай
- Хүний санаа өөр болжээ - эрвээхэй
- Гэгээ - Жавзан
- Кибальчиш хүү -
- Хярааны хонхорт - Наташа
- Карлсон жаалхүү хоёр - Сванте Свантесон
- Таня - Таня
Цол, шагнал
засварлах- 1980 он - Монгол улсын гавьяат жүжигчин
- Боловсролын тэргүүний ажилтан
- Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор