Мөнхцолын Батбаяр

Мөнхцолын Батбаяр (Ховд аймгийн Манхан суманд 1994 онд төрсөн) - "Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч.

2016 онд МУИС-ийг төгссөн. БНХАУ-д суралцсан.

Мө.Батбаяр нь яруу найргийн "Намрын тэмдэгтүүд" (2015), "Бүгд өөрийн гунигтай" (2016), "Өртөөн дээр хэлэгддэг үгс", "Мөнгөн Будда авсан өдөр", найрууллын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" ном хэвлүүлжээ. Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" роман (2018), "Цусаа худалдсан тэмдэглэл", "Вэн хот", Чи Зи Жианы "Цасан хөшиг" өгүүллэгийн түүвэр, зохиолч Инь Шүэ Юүний "Авга ах" тууж зэрэг арав гаруй бүтээл орчуулжээ.

"Утга төгс байдал тодорсноо мөдхөн дараачийн мөрнөөс цас хайлах шиг алга болно. Энд түүний урлахуйн нууц байх шиг. Мө.Батбаярын монгол хэлний илэрхийлэл яахын аргагүй зөв, уртай, наалдацтай. Яс зурах шиг төмөр хавирах шиг хяхтнаан байхгүй" гэж Зохиолч СГЗ До. Цэнджав түүний яруу найргийн тухай нэгэнтээ дурдсан нь буй.