Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз

(МҮТВ-с чиглүүлэгдэв)

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нь Монголын олон нийтийн эрх ашгийн төлөөлөл бүхий телевизийн суваг юм.

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
Үйл ажиллагаа эхэлсэн1967 оны 09-р сарын 27 (1967-09-27)
ЭзэмшигчМонгол үндэсний олон нийтийн радио, телевиз
УлсМонгол улс
Хэлмонгол хэл
Өмнөх нэршилМонголын үндэсний телевиз (1967-2005)
Монголын үндэсний олон нийтийн телевиз (2005-одоо)
Салбар сувагМонголын мэдээ
MNB спорт HD
Цахим сүлжээmnb.mn
Хиймэл дагуулын
ДДэш ТВ
Суваг 001
Кабель
Сансар кабель
Суваг 001
IPTV
Юнивишн
Суваг 001
СкаймедиаСуваг 002

Tүүхэн товчоон засварлах

1965-1967 он. Монгол улсад телевизийн урлагийг үүсгэн хөгжүүлэх мэргэжлийн сэтгүүлч, уран бүтээлчид, инженер-техникийн ажилтнуудыг сурган бэлтгэсэн үе.

1965 оны 10-р сар. –Монголын зурагт радиогийн төвд ажиллах инженер техникийн ажилтан 38 хүн ЗХУ-ын Ленинградын телевизийн төвд 1 жил 6 сарын хугацаатай курс дадлага хийхээр явжээ. Холбооны яам, Мэдээлэл, радиогийн улсын хорооноос хамтран явуулсан эдгээр хүмүүсийн дотор Монголын зурагт радиод олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа инженер Н.Чогдов, Т.Одсүрэн, Намхайдорж, Доржзовд, Шүхэрт, техникч Л.Бямбажав, И.Гүнрэгжав, Г.Гомбодорж, Цэцгээ, Ичинхорлоо, теле зураглаач Д.Цэдэнноров, М.Бэгзсүрэн, микрофоны оператор Р.Цэрэнлхам, Б.Болохоо ... нарын зэрэг хүмүүс явжээ.

1966-3-29. –Монголд анх удаа байгуулагдаж байгаа Монголын зурагт радиогийн төвийн /хуучин төв/ барилгын суурийг тавив.

1966-5-16. - Монголын зурагт радиогийн захиргаанд ажиллах уран бүтээлчдийн эхний хэсэг ЗХУ-ын Москвагийн зурагт радиогийн төвд бүтэн жилийн дадлага хийхээр явжээ. Редактор, найруулагч, зураач, зураглаач, эвлүүлэгч, инженер, техникчээр ажиллах эдгээр хүмүүсийн дотор мөн л Монголын зурагт радиод олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж ирсэн Д.Дожоодорж, Д.Хишигт, С.Бадрах, Б.Зоригт, Л.Шийтэр, Ж.Гомбосүрэн, Ц.Норжмаа, Ж.Гүр, И.Баямаа, Х.Чүлтэм, Ц.Агваанрэнчин, Ч.Баяраа, Д.Нямсүрэн, Д.Чулуун, Ц.Даваахүү, М.Цэдэв, Ж.Чойсүрэн, Д.Дарьсүрэн, Б.Бямбаа, Ч.Чимидцэеэ, Ж.Санждолгор, П.Нарангэрэл, Д.Ганчимэг нарын 45 хүн оржээ.

1967-4-21. –МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 184 дүгээр тогтоолоор ЗХУ-д зурагт радиогийн дадлага хийх 17 хүнийг 2 сарын хугацаагаар явуулахыг Мэдээлэл радиогийн улсын хороонд зөвшөөрчээ. Үүнд: а/ Редактораар: Нямсүрэнгийн Шаравдорж, Ишхандын Эрдэнэчимэг, Гомбосүрэнгийн Гомбо, Шишиндоржийн Батмөнх, Батын Дорж, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шаравын Сүрэнжав, Долгорын Пашка, Цэнд-Аюушийн Цэгмид, Даваажавын Жадамбаа, Тангадын Бааваа, Жалцавын Лхамсүрэн,   б/ Хөгжмийн редактораар: Шагдаржавын Эрдэнэбат, Шаравжамцын Долгорлхам     в/ Нэвтрүүлэгчээр: Цэвээний Дорж, Биндэрьяагийн Цэенханд, Самандын Батсүрэн

1967-5-24. –БНМАУ-ын МАХН-ын Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 228 дугаар тогтоолоор: Зурагт радиогийн гэрэлтүүлэгчдийн курсийг /10 хүнтэй/ 1967 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн 45 хоногийн хугацаагаар байгуулахыг Мэдээлэл радиогийн улсын хороонд зөвшөөрчээ.

1967-7-10. – Албан ёсны нээлтээ хийгээгүй байсан авч Монголын зурагт радиогийн дэлгэц монгол айлд анх гэрэлтэн асч туршилтын нэвтрүүлэг хийв. Туршилтын журмаар явуулсан анхны энэ нэвтрүүлгээр монгол ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын угтлагын хурал, концертыг улсын дуурь бүжгийн театраас шууд дамжжлан үзүүлсэн юм. Энэ өдрийн нэвтрүүлэг 18.00-20.45 цаг хүртэл үргэлжилжээ.

1967-7-11.12. –Туршилтын журмаар хийсэн дараагийн нэвтрүүлэг нь 7 дугаар сарын 11-ний өглөө 8 цаг 30 минутаас Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулсан ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын жагсаал, мөн 15.00 цагаас төв цэнгэлдэх хүрээлэнгээс шууд нэвтрүүлсэн хүчит бөхийн барилдаан юм. Бөхийн барилдааныг 12-ний өдөр ч бүрэн хэмжээгээр үзүүлсэн.

1967-8-15. Монголын уран сайхны киноноос хамгийн түрүүнд зурагт радиогийн дэлгэцнээ “Ардын элч” кино энэ өдөр гарчээ. Зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн.

1967.09.27-ы өдөр Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр

1981-1990 он 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны 12 дугаар сард телевизийн шинэ төв ашиглалтад орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагдсан. Мөн радио релений өргөтгөсөн сүлжээг ашиглалтад оруулснаар Үндэсний телевиз улс орныхоо нийт нутаг дэвсгэр хүн амын 90 гаруй хувьд хүрч үйлчлэх болсон

1991 он. Монголын Үндэсний телевиз анх удаа Азиасат системээр нэвтрүүлэг цацах боломжтой болж, улмаар телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломж хангагдсан юм.

1997 оны 1 дүгээр сар. Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Манай телевизийн уран бүтээлчид , тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож шагналуудыг хүртэж байсан билээ.

2005 оны 2 дүгээр сар. ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан чухал үйл явдал том эргэлт байлаа.

Олон нийтийн радио телевиз статус засварлах

2005 оны 1 дүгээр сарын 27-нд УИХ-аар Олон нийтийн радио,телевизийн тухай хууль[1] хэлэлцэж, батлав . 2005 оны 4 дүгээр сарын 1-нээс энэ хууль хүчин төгөлдөр болжээ. Энэ хуулиар Засгийн газрын мэдэлд байсан Монголын Үндэсний радио, телевизийг олон нийтэд үйлчлэх статустай болгон өөрчилжээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлээд бодитой алхам боллоо. Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхүү олон нийтийн эрх ашигт Үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" байх юм.

ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хүнийг сонгож, Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр олон нийтэд нэр хҮндтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхгҮй байхаар хуульд заасан байна.

ОНРТ нь холимог санхүүжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх үүсвэр нь нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхүүжинэ. Нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамжийн хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна. Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх үүрэг бҮхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна.

Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгосон байна.

ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хүний нэр хүнд, алдар хҮндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглосон байна.

ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.

Эшлэл засварлах

  1. "www.legalinfo.mn/law/details/424". Archived from the original on 2017-04-23. Retrieved 2020-08-15.