Мцхетка (Гүрж хэл:მცხეთა) нь Гүржийн нийслэл Тбилиси хотоос зүүн хойш ойролцоогоор 20 км зайд Арави, Мтквари голуудын уулзварт орших, тус улсын хамгийн эртний хотуудын нэг юм. Уг хотод олон тооны түүхийн үнэт дурсгалууд оршдог тул 1994 онд дэлхийн өвд бүртгэгджээ.

Мцхета
მცხეთა
Суурин
Flag of Мцхета
Official seal of Мцхета
Мцхета is located in Гүрж
Мцхета
Мцхета
Гүрж дэх Мцхетагийн байршил
Мцхета is located in Мцхета-Мтианети
Мцхета
Мцхета
Мцхета (Мцхета-Мтианети)
Солбицол: 41°50′47″N 44°43′10″E / 41.84639°N 44.71944°E / 41.84639; 44.71944Солбицол: 41°50′47″N 44°43′10″E / 41.84639°N 44.71944°E / 41.84639; 44.71944
Улс Гүрж
АймагМцхета-Мтианети‎
Хотын захиргааМцхета
БайгуулагдсанМЭӨ 5-р зуун
Өндөр
460 м (1,510 фут)
Хүн ам
 (2020)
  Нийт7,584
Цагийн бүсUTC+4 (Гүржийн цаг)
Шуудангийн код
3300
Уур амьсгалCfa
Вэб сайтwww.mtskheta-mtianeti.gov.ge
Map
Мцхетагийн түүхэн дурсгалт цогцолбор*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Светицховели цогчин дуган
Улс Гүрж улсГүрж Гүрж
Төрөл Соёлын
Шалгуур iii, iv
Дугаар 708
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1994  (18-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Уг хотыг МЭӨ 1000 оны орчимд үндэслэгдсэн гэж үздэг бөгөөд МЭӨ III зуунаас МЭ V зууны Иберийн Гүржийн хаант улсын нийслэл байв. 317 онд Гүржид Христийн шашныг анх нэвтрүүлсэн газар нь Мцхетка хот юм. VI зууны үед Мцхетка хотоос нийслэлийг шилжүүлж, илүү хамгаалалт сайтай Тбилис хотыг сонгожээ. Хэдийгээр тийм боловч XIX зууны үеийг хүртэл Гүржийн хаадын хаан ширээнд суух ёслолоо Мцхеткад хийх болжээ.

Уг хотод орших XI зууны үед баригдсан Светицховели цогчин дуган, VI зууны үед баригдсан Жвари хийд нь Гүржийн Христийн шашны уран барилгын чухал дурсгал бөгөөд Кавказын дундад зууны уран барилгын хөгжлийн сонгодог жишээ болдог байна. Ялангуяа Гүржийн цагаан толгойн анхны хувилбарын үнэлж баршгүй өв эндхийн сүмүүдийн хананд хадгалагдан үлджээ. Үүнээс гадна Армазцихе цайз (МЭӨ III зуун), Армазцихе акрополь (МЭӨ 1000 оны орчим), Их Помпейн гүүр (МЭӨ I зуун), Хааны ордоны үлдэц, ойролцоох булшууд, IV зууны үеийн жижиг сүмүүд, Самтарво хийд (XI зуун), Бебрис Цихе (XIV зуун) гэх мэт асар олон дурсгалууд байдаг.

Цахим холбоос засварлах

  Commons: Мцхета – Викимедиа зураг, бичлэг, дууны сан