Мутац
Удамшлын материаллаг үндэс болох ген, хромосомын түвшинд гарах хувьслыг мутаци буюу удамших хувьсал гэнэ.
Ангилал
засварлахШалтгаанаар нь
засварлах- Аяндаа үүссэн мутац - Организм хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ч мутац үүсдэг.
- Нөлөөллөөр үүссэн мутац - Ямар нэг хортой агентуудын нөлөөгөөр үүсдэг.
Мутаген
засварлахМутацийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг мутаген гэх бөгөөд дараах байдлаар ангилна.
- Физикийн хүчин зүйл: цацраг туяа, цахилгаан соронзон орон, температур гэх мэт.
- Химийн мутаген: байгалийн нэгдлүүд, үйлдвэрийн хог хаягдал, эмийн бодисууд гэх мэт.
- Биологийн мутаген: вирус, паразитууд, тэдгээрийн бодисын солилцооны бүтээгдэхүүн гэх мэт орно.
Байрлалаар нь
засварлах- Бөөмийн мутац
- Генийн:
- Генийн мутац 1: нэг генийн төвшинд гарсан цэгэн мутац
- Генийн мутац 2: генийн хувьд гарсан өөрчлөлт
- Хромосомын
- Хромосомын мутац 1: нэг хромосомд гарсан өөрчлөлт
- Хромосомын мутац 2: нэгээс олон тооны хромосомд гарсан өөрчлөлт
Хромосомд гарсан өөрчлөлтөөр нь
засварлах- Бэлгийн эсийн мутац
- Биеийн эсийн мутац гэж ангилна.
Хромосомын мутацийн хэлбэрүүд
засварлах- Делец: бүтэн ген эсвэл генийн тодорхой нэг хэсэг тасарч алга болох.
- Дупликац: хромосомын тодорхой нэг хэсэг хоёрчлогдох.
- Транслокац: хромосомын тодорхой нэг хэсэг тасраад өөр газар байрлах.
- Инверс: хромосомын нэг хэсэг тасраад 180o эргээд буцаж залгагдах.
- Инсерц: генийн хооронд ямар нэг хэсэг чихэж орох.
Нэг нуклеотидын солио
засварлах- Нон–сенс: утгатай код утгагүй кодоор солигдох.
- Мин–сенс: утгатай код утгатай кодоор солигдох.
Бусад
засварлах- Динамик буюу экспансив мутаци: нэг үеэс дараагийн үед шилжих тусам тодорхой нэг дараалал уртсаж байх.
- Микроделеци: 1-2 нуклеотид тасарч алга болох.
- Кодын хүрээний шилжилт: аль нэг нуклеотид алдагдах эсвэл нэмэгдсэнээс кодын бүтцэд өөрчлөлт орж өөр амин хүчил, улмаар буруу уураг үүсэх.