Мукжун ван (хангыл: 고려 목종; ханз: 高麗 穆宗) (980-1009) Ван Сун (왕송) нь 997-1009 оны хооронд Курё улсыг захирч байсан 7 дахь ван юм. Тэрээр 980 онд Кёнжун вангийн хүү болон Хонэй хатнаас мэндэлсэн. Ван байхдаа найр цэнгээнд дурлаж байгаад 1009 онд Ган Жу жанжинд хорлогдон үхсэн. Мукжун вангийн шарилыг Гоннынд оршуулсан нь одоо үед байрлал нь тодорхойгүй. Таалал төгссөнийх нь дараа Хёса Вихэ Гыкён Жонгон Соньян их ван (효사위혜극영정공선양대왕; 孝思威惠克英定恭宣讓大王) хэмээн нэхэн өргөмжлөж, сүмийн цолыг нь Мукжун (목종, 穆宗) хэмээв.

Мукжун ван
Курё улсын ван
Хаанчлал997-1009
Хаан суусан997
Бүтэн нэрВан Сун
Төрсөн огноо980 оны 7 сарын 5
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1009 оны 3 сарын 2
Өнгөрсөн газарКэсон
ОршуулсанГунен
ӨмнөхСонжун ван
УдаахХёньжун ван
Хүүхэдхүүхэдгүй
ЭцэгКёнжун ван
ЭхХонэй хатан (Хангыл: 헌애왕후, Ханжа: 獻哀王后)
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолМукжун
  • Эцэг: Кёнжун ван (고려경종)
  • Эх: Хоньэй хатан
    • Нагац өвөө: Дэжон ван Ван Ук (고려 대종)
    • Нагац эмээ: Соньи хатан (선의왕후 류씨)
  • Хатад:
  1. Чунжу Ю овгийн Соньжон хатан (선정왕후 유씨), Мукжун вангийн үеэл
  2. Ким овогт Ёсоктэк ахайтан (요석택궁인 김씨)
Өмнөх
Сонжун ван
Курё улсын ван
997-1009
Дараах
Хёньжун ван