Мори Ёшироо
Мори Ёшироо (яп. 森 喜朗, もり よしろう, 1937 оны 7 сарын 14-нд төрсөн) нь 2000 оны 4 сарын 5-наас 2001 оны 4 сарын 26 хүртэл Японы Ерөнхий сайдын албыг хашсан Японы 85, 86 дахь ерөнхий сайд юм. "Бөөсний зүрхтэй, аварга загасны тархитай"[1][2] гэгддэг тэрбээр олон удаагийн алдаа эндэл, зохисгүй үйлдлээрээ нэр хүндээ алдсан ерөнхий сайд байлаа.
Намтар
засварлахТэрээр 1962 онд Японы парламентын гишүүний нарийн бичгийн дарга болсноор улс төрийн гараагаа эхэлжээ. 1969 онд 32 настайдаа Төлөөлөгчдийн танхимд 10 удаа дараалан улиран сонгогдож байсан. Мори 1982-1983 онд Боловсролын сайд, 1992-1993 онд Гадаад худалдаа, аж үйлдвэрийн сайд, 1995-1996 онд Барилгын сайдаар тус тус ажиллаж байжээ. Мөн 1993 онд Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байсан.
2014 онд Токиогийн зуны Олимп-2020-г зохион байгуулах хорооны даргаар томилогдож байсан.
Тэрбээр одоо Японы Регби-гийн Холбооны Ерөнхийлөгч бөгөөд Япон-Солонгосын Парламентын бүлгэмийн дарга юм.
Япон рагби
засварлахМори Васэда Их Сургуульд байхдаа рагбийн холбоонд тоглодог байсан бөгөөд энэ спортод дуртай болсон боловч хэзээ ч өндөр зэрэглэлийн тоглогч болж байгаагүй. 2011 оны Рагбийн Холбооны Дэлхийн Цомын тэмцээнийг Японд зохион байгуулах эрх авахад түүний нэр хүндийг ашиглах зорилгоор 2005 оны зургадугаар сард түүнийг Японы Рагбигийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон боловч энэ тэмцээнийг Шинэ Зеландад явуулахаар тогтжээ.
Галерей
засварлах-
Ёшироо Жорж Валкер Бушийн хамт
-
Ёшироо Махатир Мохамадийн хамт
Лавлах материал
засварлах- ↑ Profile: Yoshiro Mori BBC News, (2000-11-20, 08:34 GMT
- ↑ 噂の眞相特別取材班「『サメの脳ミソ』と『ノミの心臓』を持つ森喜朗 "総理失格" の人間性の証明」 (『噂の眞相』2000年6月号、pp.24-31)
Цахим холбоос
засварлах- Албан ёсны цахим хуудас (япон хэлээр)
Өмнөх Обүчи Кэйзоо |
Японы ерөнхий сайд 2000-2001 |
Дараах Коизүми Жүн-Ичироо |