Морган Цвангирай

Морган Ричард Цвангирай (Англи: Morgan Richard Tsvangirai, 1952 оны гуравдугаар сарын 10-нд Бухерад төрсөн, 2018 оны хоёрдугаар сарын 14-нд Йоханнесбургт нас барсан) нь Бүгд Найрамдах Зимбабве Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.

Морган Цвангирай, Осло 2009
Зургийг: Харри Вад

Тэрбээр Зимбабвегийн сонгогчдын олонхын дэмжлэгийг хүлээдэг Ардчилсан өөрчлөлтийн төлөө хөдөлгөөний Ерөнхийлөгч бөгөөд Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эсрэг сөрөг хүчний гол удирдагч юм. Тэрбээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт хүчинтэй саналын 47.8%-ийг авсан нь Мугабегийн авсан 43.2%-ийн саналаас илүү гарсан юм. Гэвч энэ нь Зимбабвегийн хуулиар шаарддаг олонхи саналд хүрээгүй. Харин Цвангирайгийн АӨТХ намын өөрсдийнх нь тоолсноор шаардлагатай олонхын саналыг авсан бөгөөд сонгууль явагдсан өдөр болон албан ёсны дүнг мэдээлсэн өдрийн хооронд сонгуулийн дүнг өөрчилсөн байж болно гэж мэдэгдэж байгаа юм. Цвангирай анх Мугабегийн эсрэг хоёрдахь шатны сонгуульд орохоор төлөвлөж байсан боловч удалгүй засгийн газрыг дэмжигчид хүчирхийлэл, сүрдүүлэг их явуулж байгаа тул сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.


Цахим холбоос

засварлах
  Commons: Морган Цвангирай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан