Йоханнесбуург (англи. Johannesburg [dʒoʊˈhænɪsbɜrɡ], африк. Johannesburg [joˈhɑnəsbʏrx], зулу iGoli, коса iRhawutini) — Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Гаутенг мужийн төв бөгөөд улсын хамгийн их хүн амтай хот. Нутгийн иргэд энэ хотыг «Йобург», «Йози» болон «Еголи» гэж нэрлэдэг.

Йоханнесбург хот

2023 оны байдлаар тус хотын хүн ам 4,434,827 хүн амтай, нийт бөөгнөрөл нь 8 сая хүн байна. Гэсэн хэдий ч, хэрэв бөөгнөрөлийн ойр орчмын нутаг дэвсгэрийг тоолж үзвэл хүн ам нь 10.5 сая гаруй.

Хотод харьяалагдах нутаг дэвсгэр нь нэлээд том юм. Баруун өмнөд хэсэгт Йоханнесбургтай зэргэлдээ орших Соуэто хотод цагаачид болон улирлын чанартай ажилчид ихээр төвлөрдөг.

2000 онд Йоханнесбург хот болон түүний ойр орчмын нутгуудаас Йоханнесбург хот хэмээх засаг захиргааны шинэ нэгж байгуулагдсан.

Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх Йоханнесбург хотод байрладаг.

Хүн ам зүй

засварлах

2019 оны урьдчилсан тооцоогоор хотын хүн ам 5,635,127 хүн байв. Йоханнесбургт Өмнөд Африкийн угсаатны олон янз байдал тод мэдрэгддэг. 2001 оны хүн амын тооллогоор хар арьстнууд хотын хүн амын 73%, цагаан арьстнууд 16%, Өмнөд Африкийн өнгөт арьстнууд 6%, азичууд 4% эзэлдэг байв. Йоханнесбургийн хүн амын 42% нь 24-өөс доош насныхан, 6% нь 60-аас дээш насныхан байна. Ажилгүйдлийн түвшин 37%, нийт ажилгүй хүмүүсийн 91% нь хар арьстнууд байна. Өмнөд Африкийн хүн ам зүйн гол чиг хандлага нь: цагаан арьстнууд эх орноо орхин гарсантай холбоотойгоор буурч, хар арьстнууд гол төлөв гаднаас шилжин ирснээс үүдэн нэмэгдэж байгаа ажээ.

Эдийн засаг

засварлах

Йоханнесбург хот бол Өмнөд Африкийн эдийн засаг, санхүүгийн хамгийн том төв бөгөөд тус улсын нийт ДНБ-ий 16 хувийг үйлдвэрлэдэг. Бүс нутгийн эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар аажмаар ач холбогдлоо алдаж байна. Хэдийгээр өнөөдөр тус хотод алт олборлодоггүй ч Йоханнесбургт Gold Fields зэрэг олон уул уурхайн компанийн төв байр байрладаг. Үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбар нь хотын эдийн засагт улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Янз бүрийн үйлдвэрүүд байдаг бөгөөд ган, цементийн үйлдвэрлэл онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлийн бус салбарт банк санхүү, мэдээллийн технологи, тээвэр, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэл гэх мэт салбарууд багтдаг юм.

2010 онд Йоханнесбургэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Эдгээр тоглолт "Soccer City" болон "Ellis Park" гэсэн хоёр цэнгэлдэх хүрээлэнд болжээ.