Моник ван дер Ли

Моник ван дер Ли (нид. Monique van der Lee, 1973 оны 11 сарын 7-нд Хеерхюговаардад төрсөн) нь дэлхийн аварга, Европын 4 удаагийн аварга, Нидерландын жүдочин эмэгтэй.

Моник ван дер Ли
тамирчны хүртсэн медаль
Эмэгтэй жүдо
 Нидерланд -ыг3 төлөөлж
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 1991 +72кг
Хүрэл медаль – гуравдугаар байр Хамильтон 1993 +72кг
Алтан медаль – нэгдүгээр байр Чиба 1995 Үнэмлэхүй
Европын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Франкфурт 1990 Үнэмлэхүй
Алтан медаль – нэгдүгээр байр Праг 1991 Үнэмлэхүй
Хүрэл медаль – гуравдугаар байр Парис 1992 +72кг
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 1993 +72кг
Алтан медаль – нэгдүгээр байр Гданьск 1994 Үнэмлэхүй
Хүрэл медаль – гуравдугаар байр Бирмингем 1995 +72кг
Алтан медаль – нэгдүгээр байр Хааг 1996 Үнэмлэхүй

Ван дер Ли олимпын наадамд ганц удаа, 1992 онд оролцсон ч эхний даваанаасаа хасагджээ. 1995 онд дэлхийн аварга болж, 1996 оны 5 сард Европын аварга болсон боловч тэрбээр +72кг-ийн жингийн дэлхийн аварга Анжелик Сериесед дийлдсэнээр 1996 оны олимпын шигшээ багт багтаж чадаагүй, өнөөх Сериесе нь ч өвдөгний гэмтлийн улмаас олимпод оролцоогүй юм.

1996 онд Ван дер Ли багийн тамирчид болох Ирен де Кок, Анита Стапс нарын хамтаар дасгалжуулагч Питер Оомс тэдэнд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэж гомдол гаргасан[1][2] бөгөөд шүүх хурлын үр дүнд тэдний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Оомст 4 сар тэнсэн харгалзаж, 180 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн[3] бол Нидерландын Жүдогийн Холбооны ёс зүйн комисс дасгалжуулагчийн эрхийг 3 жилээр хасаж байв[4].