Монголын анхны арми

(Монгол цэрэг-с чиглүүлэгдэв)

НТӨ 209 онд Хүннү гүрэн байгуулагдсанаар Монголын анхны төрт улс болон анхны зэвсэгт хүчинг үүссэн гэх бүрэн үндэслэлтэй. Хlll зууны Монголд цэрэг, ардын ялгаа бага байжээ. Бололцоотой хүн бүхэн алба хаах үүрэгтэй, жирийн үед сул ард байгаад дайн байлдаан болоход цэрэг болж өөрийн аравт, зуут, мянгатад хамаарна.

Энхийн цагт аравт айл нь мал маллан нүүдэллэн амьдарна. Тэдгээр айл нь голчлон садан төрлийн айлаас бүрдэнэ. Харин дайн болоход арван цэрэг гаргах бөгөөд гаргасан бүх цэргийнхээ унах морь, зэвсэг, хэрэгсэлээр бүрэн хангана .Энэ маягаар аравт, мянгат, түмтийн нэгжүүд нь төдий тооны цэрэг гаргана. Ийм нэгжүүд нь өөр өөрсдийн захирагч ноёдод шат дараалан захирагдана.Жишээ нь: зуутын нэг ноён нь арван аравтын даргыг мянганы нэг ноён нь арван зуутын ноёныг түмтийн нэг ноён арван мянганы ноёныг удирдах жишээтэй байна.Ингээд бүх түмтийн ноёдын ерөнхий командлагч буюу их жанжин удирдаж байлдааныг командлана.Нэг хүн, арван хүнийг удирдах энэхүү систем нь тэр үедээ хаа ч байгаагүй нарийн зохион байгуулалт бөгөөд армийн бүх дарга, цэрэг нарт удирдагчид нь юу хүсэж байгааг яг мэдүүлдэг байжээ.Одоогийн дэлхий дахины цэргийн зохион байгуулалт нь энэхүү системийг улам боловсронгуй болгосон хэлбэр гэхэд болно.

Дундад зууны үед байсан монголын морьт цэрэг юм. Уугуул морьт цэрэг нь аравтын системээр зохион байгуулагддаг бөгөөд дотроо зэвсэглэлийн байдлаасаа болоод хүнд ба хөнгөн морьт цэрэг болж хуваагддаг байжээ.

Монгол цэргийн ялалт хийж чаддаг чадвар нь цэргийн захирагч нарын тугаар болон дуут дохиогоор өгсөн дуут дохионы дагуу давших, ухрах тулалдааныг хийдэг бөгөөд захирагчаа хамгаалж хамтран аравт, зуут дотроо алгадсан, шархадсан цэргээ дайсны гарт үлдээлгүй авч гардаг байжээ. Тулалдааны үед нөхөртөө тусламж үзүүлээгүй цэрэгт хатуу шийтгэл үзүүлдэг байсан байна. Энэ бүхэн нь монголын цэрэгт хатуу сахилга барьж байсан бөгөөд тулалдааны үед бие биеэ туслан дэмжиж тулалдах ёстой гэдгийг цэргийн журмаар ойлгуулж чадсан байжээ.

Монгол цэргийн тулалдах чадвар нь төрөхөөс эхлэн сурсан морь унах, нум сум харвах чадвартөай байсан төдийгүй хамт олноороо байлдах нэг нь нөгөөдөө туслах чадвартай байсанд гол нь оршиж байжээ. Монгол цэрэг нь тулалдааны үед хүнд байдалд орсон ч зүрх шантралгүй эцсийн хүчээ шавхан тулалдаж чаддаг байсан шалтгаан нь монгол цэрэг нөхөд нь түүнд тусламж үзүүлнэ гэдэг итгэлтэй байдаг байсан төдийгүй мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байсантай шууд холбоотой юм.

1. АРАВТ

1.1 Тайван цагт улсын нэгжид хуваагдсан аравт айлаас татагдсан цэрэг. Аравтын цэргүүд гол төлөв садан төрөл, айл саахалтын хүмүүс байх тул дайн тулааны хүнд бэрхийг хамтран даван туулдаг байжээ. Иймд бие биедээ тусалж, шархадсан зүдэрсэнээ нэгэнээ асрах, мөн түүнчлэн тулалдааны үед айж хулчийлгүй нэр төрөө хамгаалан эрэлхэг зоригтой байх зэрэг олон талын тустай байжээ.

1.2 Аравтын дарга Аравтийн дарга нь цэргүүдийнхээ дундаас ахмад туршлагатай дээрээс зуутын ноёны томилсон хүн байна. Тэрээр биеэр удирдан тулалдаан орно.Энхийн цагт цэргүүдийн байлдааны бэлтгэлийг хангуулж зэр зэвсгийг нь бүрэн бүтэн байлгаж, зуутын ноёныг хэзээ ч дуудсан үргэлжийн бэлэн байдалд байлгана.Аравтын дарга нь жирийн байлдагчидтай байнга хамт байж үхэх сэхэх, жаргал зовлон бүгдийг хуваалцдаг жинхэнэ нөхөр шадар дарган нь юм. 2. ЗУУТ

2.1 Зуут цэрэг нь арван аравтын нэгтгэсэн нэгж юм. Зуун морин цэргийн бүрэлдэхүүнтэй.

2.2 Зуутын ноён нь өөрийн мянганы ноёнд захирагдаж байлдаанд оролцоно. Заримдаа аяны үед магнайн болон жигүүрийн халхавч ангийн үүрэг гүйцэтгэнэ. Дайн баолдаанд олон удаа шалгарсан шилдэг баатарлаг цэрэг тайж нарыг сонгож, зуутын ноён болгож мөнгөн пайз буюу гэрэгэ олгоно. Зуутын ноён нь дайн байлдаанд шалгарсан цэрэг, дарга нарыг шагнах ба дээд дарга нартаа уламжилна.дайн тулаанд олон удаа шалгарсан үнэнч зүтгэлтэй зуутын ноёныг гарал үүсэл ялгалгүй мянгатын ноён болгон дэвшүүлнэ. 3. МЯНГАТ

3.1 Арван зуут нийлж нэг мянгат болно. Мянгат нь монголын армийн нэг томоохон нэгж юм. Мянгат нь цэргийн аливаа ажиллагааг бие даан явуулах чадвартай.

3.2 Мянгатын ноён Төрд итгэл олсон туршлагатай язгууртан ноён удирдана. Түүнийг мянганы ноён гэнэ. Мянганы ноёд алт мөнгө хосолсон пайзтай. Түмтын ноёны шууд удирдлага доор байлдааны ажилгаанд оролцоно. Мянгат бүр өөрийн туг хиуртай 3-5н мянгат нийлж их мянган болж нэг замын их цэрэг болдог байна. Тэр үеийн их мянганы ноёныг хүрээн даамал буюу хүрээндаа гэж дууддаг байжээ. Энэ үг манай үед уламжлагдан ирэхдээ сунжиран хурандаа гэдэг цэргийн цол болсон байна. 4. ТҮМТ

4.1 Арван мянгат нь нэг түмт болдог. Түмт бол их цэргийн бүрэлдэхүүнд ордог монгол цэргийн хамгийн том нэгж юм. Арван мянган морьт цэрэг.

4.2 Түмтийн ноён Нөлөө бүхий том язгууртан, хан хөвгүүд, шилдэг жанжнууд түмтийн ноён болдог. Арслангийн толгой бүхий алтан пайзтай байна. Пайз дээр : МӨНХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛЭЭР ЕРТӨНЦ ДАХИНД ИХ ХААНЫ НЭР СҮР МӨНХЖИН АЛИВАА ГЭМТЭН ТЭРСЛҮҮД НАР АРИЛАН СӨНӨТҮГЭЙ гэсэн бичгийг дөрвөлжин үсгээр бичсэн байдаг.Бие даасан байлдааны ажилагаа явуулна. Түмний ноён өөрийн биеэр тулалдаанд орохгүй. Цэргийн бүх нэгжийг удирдана. Доод дарга нараа халах,солих,шагнах зэрэг эрх эдэлнэ.мөн шүүж шийтгэх ч эрхтэй.Түмтийн ноён нь арслангийн толгойн зураг бүхий гал улаан нөмрөг нөмөрч мөн тийм зурагт ялгах тэмдгийг хуяг дээрээ хадна. Түмт болон түмтийн ноён өөр тугтай.

ЦЭРГИЙН ЦААЗ ХУУЛь Монгол цэргийн дүрэм нь ЧИНГИС хааны ИХ ЗАСАГ хуулинд тодорхой заагдсан байдаг. Аливаа тулалдааанд ялж гардаг байсан нь сахилга бат чанд байсных билээ. Цэргийн захиргаа нь нөхөр журмыг баримтлан гүн агуулгатай.

ИХ ЗАСАГ хуулинд цэргийн бат журмыг доорхи байдлаар тусгасан байдаг.

1. Жанжин захирагчаас жирийн цэрэг хүртэл энх цагт дайны бэлтгэл хийж байх.

2. Цэргүүд өөрийн аравт зуутаас өөр нэгжид үл шилжих.

3. Дайны талбарт шархдагсдыг үл орхих.

4. Тулалдаан явагдаж байхад цэргийн туг буухаас өмнө байлдааны хүрээнээс үл гарах.

5. Дайсныг бүрэн дарагдаагүй байхад олзонд үл шунах.

6. Урван зугтаавал алах ял онооно.

7. Нөхдийнхөө морь хэрэглэлийг хулгайлвал цаазаар авна.

8. Зарлиг зааваргүй эвдлэн шаатах буюу олзлогсодыг дураар шийдвэрлэгчдийг цаазална.

9. Дийлэгдэн ухарвал довтолгоон эхэлсэн газраа заавал буцаж ирэх.

10. Дайны бэрх үед дэрэгдэх нөхөртөө туслалгүй орхивол цаазлах буюу хол нутагт хэцүү албанд цөлөх хатуу хуультай байжээ. МЭНДЛЭХ ЁС Морин дээрээс мэндлэхдээ баруун гараар зүрхнийхээ угт дарж толгой мэхийнэ. Ордон дотор болон их ноёнд нэг өвдөгөөрөө сөхөрч баруун гарыг зүрхний угт дарж мэхийн ёсолно. Эзэн хаан болон алтан ургийнханд хэн ч гэсэн сөхөрч хундэтгэнэ. ШИЙТГЭЛ Цэргийг шийтгэхдээ бэрээдэх буюу ташуурдах, унасан мориор нь торгох, хол хүнд албанд цөлөх, дайны үед хүнд ял гэм үйлдвэл цаазаар авдаг байжээ. Монгол цэрэг тухайн үедээ хамгийн сайн сахилга бат, дүрэм журамтай арми байжээ. '

Цэргийн тактик

засварлах