Монгол улсын баатар цол

Монгол улсын баатар цол

Цолны тэмдэг (“Алтан таван хошуу” тэмдэг)

Монгол улсын баатар цол нь Монголын хамгийн дээд цол бөгөөд БНМАУ-ын баатар цолны шинэ үеийн нэршил юм.

Цолны тухай

засварлах

Монгол улсын баатар цол нь эрхэм дээд цол бөгөөд эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд, улс орноо хөгжүүлэн хүнлэг ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, улс ардын аж ахуй, нийгэм соёлын салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнд тус тус олгодог. Монгол улсын баатар цолтонд Сүхбаатарын одон, Алтан таван хошуу тэмдэг, үнэмлэх олгоно.

Шагнагдсан хүмүүс, байгууллагын нэрс

засварлах
  1. 2009 оны 8-р сарын 24 - Дугарын Гунгаа “Монгол Улсын Баатар” цол хүртэв.
  2. 2009 он 12-р сарын 10 — Эрдэнийн Бат-Үүл
  3. 2014 он 9-р сарын 03 — Пунцагийн Шагдарсүрэн
  4. 2021 он 6-р сарын 24 - "Монголын Ардчилсан Холбоо" төрийн бус байгууллага
  5. 2021 он 7-р сарын 10 - "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ