Монгол орны Дархан цаазат газар нутаг
Энэ өгүүллийг Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Монгол орны Дархан цаазат газар нутаг -Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинж унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэдэг.
Богдхан уул нь Монголын анхны дархан цаазат газруудын нэг юм. Зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд анхны дархан цаазат газарт тооцогдоно хэмээн зарим түүхчид үздэг. Анх 1294 онд Их Юань улсын хааны зарлигаар Богд хан уулыг Отгонтэнгэр хайрхан, Хан Хэнтий, Алтайн нүсэр давааны хамтаар байгалийн дархан цаазат газар хэмээн албан ёсоор хуульчилж байжээ.
Орчин үеийн Монгол улсад 22 байршлын Дархан цаазат газар байх бөгөөд:
- Онгон бүс
- Хамгаалалтын бүс
- Хязгаарлалтын бүс гэж ангилна.
Үүнд:
1. Алтан элсний ДЦГ - 150 244 га талбай -1993 онд хамгаалалтанд авсан
2. Түргэн уулын ДЦГ – 130 473 га талбай
3. Увс нуурын ай сав газар ДЦГ- 441 223 га талбай 1993 онд онуудад хамгаалалтанд авсан
4. Хасагт хайрханы ДЦГ- 26 760 га талбай- 1965, 1995 онуудад хамгаалалтанд авсан
5. Хөх сэрхийн нурууны ДЦГ- 75 749 га талбай
6.Цагаан шувуутын ДЦГ- 33 305 га талбай
7.Богдхан уулын ДЦГ- 42 271 га талбай- 1957, 1978, 1995 онуудад хамгаалалтанд авсан
8.Ноён уулын ДЦГ-1 21665 га талбай- 2020 онд хамгаалалтанд авсан
9. Ноён уул ДЦГ-2 652 га талбай-2020 онд хамгаалалтанд авсан
10. Хан-Хэнтийн ДЦГ- 1 748 103 га талбай 1992 онд хамгаалалтанд авсан
11. Говийн бага "А" ДЦГ- 1 147 812 га талбай- 1996 онд онд хамгаалалтанд авсан
12. Говийн "Б" ДЦГ- 682 617 га талбай
13. Говийн их "А" ДЦГ- 4 633 300 га талбай- 1975 онд хамгаалалтанд авсан
14. Говийн их "Б" ДЦГ- 1 835 724 га талбай
15. Дорнод Монголын ДЦГ- 589 905 га талбай 1992 онд хамгаалалтанд авсан
16. Монгол дагуур "А"-ын ДЦГ- 92 880 га талбай
17. Монгол дагуур "Б"-ын ДЦГ- 102 926 га талбай
18. Нөмрөгийн ДЦГ- 587 744 га талбай
19. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ- 604 265 га талбай
20. Отгонтэнгэрийн ДЦГ- 102 926 га талбай- 1992, 1995 онуудад хамгаалалтанд авсан
21. Улаан тайгын ДЦГ- 431 694 га талбай- 2003, 2011 онуудад хамгаалалтанд авсан
22. Хорьдол сарьдагийн ДЦГ- 226 672 га талбайг тус тус эзэлнэ.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
засварлахГазар хагалах ухах. Тэсэлгээ хийх. Ашигт малтмал хайх, олборлох. Элс хайрга чулуу авах. Мод, зэгс, шагшуурга бэлтгэх. Хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих. Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх. Хортон шавж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх. Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах. Хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүй нохой дагуулж, буу авч явах, агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх. Нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрийн зориулалтаар ашиглах зэргийг хориглоно.