Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг

Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1994 онд УИХ-аар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль" тогтоомжоор баталгаажуулдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг байна.

Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог ажээ.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилдаг байна:

1/ дархан цаазат газар;

2/ байгалийн цогцолборт газар;

3/ байгалийн нөөц газар; 4/ дурсгалт газар.


Монгол улсын уран баян байгальд дархлагдсан арван хэдэн газар бий. Гоо үзэсгэлэн, нөөц баялаг, өвөрмөц төрх тогтоц, шинжлэн судлах арвин түүх, газарзүйн онцлогтой эдгээр газрууд нь мянга орчим квадрат км газрыг эзлэн, манай орны хангай, говь, тал хээрийн уудам дэлгэр нутагт оршдог билээ. Эдгээр дархан газрын тухай товчхон танилцуулъя.

  1. Богд хан уул. Нийслэлийн өмнө дүнхийн хөшиглөх энэ уулыг 367 жилийн өмнө Нийслэл хүрээг байгуулсан үеэс эхлэн хайрлан хамгаалах ажил эхэлсэн түүхтэй. Дээр үед энэ уулыг Богд Дүнжингарав гэж нэрлэдэг байжээ. Богд хан уулыг хангарьдын шинжтэй гэх бөгөөд шивэр хар модон нөмрөгтэй, хаанаасаа ч харсан цэнхэр униар татан дүнхийн сүндэрлэнэ. Энэ уул Хэнтийн уулархаг нутгийн салбар бөгөөд ноён оргил цэцээ гүн 2257 метрт оршино. Богд уул 34 амтай. Дархан цаазат талбай нь 40-өөд мянган га бөгөөд ар өвөргүй модтой, энгэрээрээ хар ногоон гацуур бүрхсэн байдаг нь сонирхолтой. 40-өөд жилийн өмнө энэ уулын модны нөөц хоёр живаа 9 сая гаруй шоо метр байснаас нас гүйцсэн мод бүх ойн 87 хувийг эзэлж байсан. эдүгээ энэ тоо үлэмжхэн хасагдсан гэдэг нь тодорхой юм. Богд уул нь эмийн ургамлаар нэн баян. Бамбай тарваган шийр, нохойн хошуу, хунчир, ганга, зээргэнэ, зодог, алирс, лантаз, алтангануур, тавилгана, тарна, үхрийн хэл, далантүрүү, царван, гоньд, жамъянмядаг, монгол туйплин, зэрэг эмийн төрөл бүрийн ургамал бий. Уулын гуу жалга, ам хөндий дагаж тунгалаг цэнхэр гол горхи булаг шанд, рашаан ус жирэлзэн урсана. Ой мод, асга хад, нүх сүв бүрээр нь буга согоо, булга, шилүүс, үнэг, чоно, хярс, тарвага, жирх, үен, зүр, гур, үхэр огдой, алаг даага, хүдэр, гахай, хэрэм зэрэг есөн зүйлийн амьтад оршино. Жигүүртэн шувуудын арав гаруй төрөл бий. Боржин, асмалжин, хадан цагаан, занар, элсэн чулуу зэрэг гүний болон тунамал хурдсаас Богд уул тогтжээ. Энд ашигт малтмалын арвин нөөц, эрдэс чулуу, түүх дурсгал ихтэй. Нэг сонирхолтой нь Ар зайсан. Зуун модны амны хурдас дороос гуравдагч галвын аварга хирсний яс гарсан удаатай. Ийм гойд баян уул тул Богд ханыг олон үеэрээ дархлан хайрлаж, тахин шүтэж ирсэн. Бүр нарийн яривал Хүннү улсын үеэс ч дархал сан бололтой. Энэ уул дэлхийн шим мандлын бүсэд багтдаг боловч одоо 1501 гаруй аж ахуйн нэгжид байрлажээ. Хэдэн зуун айлын өрх, Зайсанд бүхэл бүтэн тоонд хороо байдаг. Тиймээс ч ургаж сэргэх нь бүү хэл, улам бүр цөлмүүлж, мөлжүүлж байгааг хэлэх нь зүйтэй. Тусгай хамгаалалтын бүсийн хууль буруу байгаатай энэ нь холбоотой юм. Нүхт дэх төрийн томчуудын зуслан нь одоо томчуудынх болж үлджээ.
  2. Нагалхан уул. Төв аймгийн нутагт орших энэ уулын эзлэх талбай 36 км квадрат, уулын оргил 1970 метр өндөр , араараа 400 га орчим шинэсэн ойтой, сүрлэг цохио, гол горхи олонтой. Зүйл бүрийн эмийн ургамал элбэг болор, гантиг, ховор металын ашигт малтмалтай, түүхийн дурсгал хиргисүүр, булш олонтой, буга, бор, гөрөөс, тарвага, зурам, үнэг, хярс зэрэг ан амьтантай. Манай орны ойт хээр, уул хээрийн заагт оршдог Нагалхан уул нь Монголын нэн дагшин газар билээ.
  3. Батхаан уул. Төв, Өвөрхангай аймгийн заагт орших уул бөгөөд үнэмлэхүй өндөр нь 2178 метр, дархалсан талбай 60 км квадрат юм. Батхаан ууланд 20-иод км квадрат талбайг цалин цагаан хус эзэлдэг, Лүнгийн хавчиг зэрэг хад цохио нь нэн сүрлэг болой.
  4. Уран уул нь дөрөвдөгч галвын сүүлчээр унтарсан галт уул юм. 1688 метр өндөр энэ уулын дархалсан талбай нь хоёр км квадрат орчим. Уранын хөндий гэх өргөн хөндийд оршдог энэ уул Булган хотоос баруун хойш үзэсгэлэнт олон уулсаар хүрээлүүлэн оршино . Өрхөн дотроо нууртай, эргэн тойрон модтой. Эрт цагт оргилон гарч, урсан царцсан хүрмэн чулуу Шандын хоолойг уруудан гүвийж тогтсон нь гойд сонин. Өрхийн амсар нь эвдрээгүй, бүтнээрээ тул хүн бүтээсэн бүр хээр мэт харагддаг. Аргагүй л байгалийн урлал юм.
  5. Жалавч Жинхэнэ монгол хүний сэтгэлээс гарсан үгээр нэрлэгдсэн ийм сонин газар Уран уулаас холгүй цувран тогтсон галт уул юм. 3.6 км квадрат дархалсан талбай бүхий эдгээр уулс нь унтарсан эртний уулс бөгөөд байгалийн нөлөөгөөр эвдэрч элэгдсэн тул Тулгын амсар гурван тийш сэтрээд, чандмань гурван уулс болж, тэр тулгын гурван чулуу мэт харагддаг болохоор нь Тулга хэмээн нэрийдсэн байна. Харин Тогоогийн амсар эвдэрч эмтрээгүй, өрхийн голч 400 метрт, гүн нь 100 метр, яг л аварга том тогоо лугаа адил байдаг. Түүний баруухан талд Жалавч уул, мөн жалавчтай адил дүрстэй. Эргэн тойрондоо битүү ой мод эдгээр уулсыг судлах, шинжлэх, аялагчдад сонирхуулах, хэлбэр дүрсийг нь хэвээр нь хадгалах үүднээс дархалжээ. Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж. Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан уулс юм.
  6. Уран тогоо уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын ба¬руун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганц-хан газраар сэтэрчээ. Тус уул далайн төвшнөөс дээш 1560 метр. Домогт өгүүлснээр, Уран тогоо уулын ар хэсэгт бурхан рашаан дусаасан учраас Хутаг-Өндөр сумынхан идээ, ундаагаараа гайхагддаг гэдэг. Харин уулын өвөрт сүү дусаасан болохоор Баян-Агт, Сайхан сумдын айраг улсдаа алдартай болсон аж.
  7. Байгалийн дурсгалт, цогцолбор хэмээх тодорхойлолтод орсон Уран тогоо уулын орчимд эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн үнэт олдвор элбэг. Тиймээс ч Уран тогоо уулыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж.
  8. Булган уул. Архангай аймгийн Эрдэнэбулан сум буюу Цэцэрлэг хотын архан талд сундлаа гурван оройтой, хажуу сугаар нь ухаа цайвар боржин хад, цохио суваргалсан энэ уулын ар шилээр саглагар хуш, боргоцойгоо дааж ядан найгаж, зүр гур зөрөлдөн, ганга жалгаар нь амтат жимс бөнжийнө. Үнэмлэхүй өндөр нь 1980 метр, дархалсанталбай нь 48 км квадрат ажээ.
  9. Хорго. Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө оршдог хожуу унтарсан энэ галт уулын дархалсан талбай 50 км квадрат, 2210 метр өндөр, үзэсгэлэн бүрдсэн байгалийн уран гоё бүтээл юм. Хоргын тогооны өрх өргөнөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 градусын налуутай. Хажуугийнх нь хүрмэн хад асга хонгил ангал ихтэй. Түүний дундуур Суман, Гичгэнэ голууд хад харван шуугин урсах нь харавч ханашгүй гоёмсог. Тэрхийн цагаан нуурт нь олон төрлийн загас бужигнаад хус шинэсэн ойд ньтөрөл бүрийн ан амьтан шивээлэн амьдарна.
  10. Хасагт хайрхан Уул хангай, говь хээрийн шинжийг бүрэн хадгалсан, Говь-Алтай аймгийн Шарга, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдын заагт хөшиглөн дүнхийнэ. Уулын дархалсан талбайн уудам нь 330 км квадрат юм. Уулын ноён оргилын өндөр нь 3578 метр бүлгээ. Буга, аргаль янгир, хойлог, суусар, ёл, тас зэрэг дархан цаазтай ховор амьтад олон байдаг.
  11. Булган гол Минжит Булган гэж алдаршсан энэ үзэсгэлэнт гол нь Ховд аймгийн Булган сумын нутгаар урсана. 75 км квадрат талбайг дархалсан байдаг. Мөнх цаст Алтайгаас эх авсан булган гол байц, хавцал дундуур шуугин урсч, улмаар алслах тусмаа уужим хөндий дундуур олон салаалсан, олтриг, арал олонтой, улмас бургас, чацарганы шугуйтай, булан тохой ихтэй болж ирнэ.
  12. Ёлын ам Өмнийн их говийн чимэг болсон Говь гурван сайхан уулын Ёлын ам нь Ханхонгор сумын нутагт оршдог. 64 км квадрат дархалсан талбай бүхий энэ ам нь гөрөөс, арц ганга, мөнх мөстэйгөөрөө хэний ч сэтгэлийг булаана. Аргаль, янгир, ирвэс шивээлж, ёл, тас шувууд халин дэвж, ам хавцлаар нь хүйтэн тунгалаг горхи жирэлзэн урсаад, мөнх мөс цавцайн эрэглэж хүнхийнэ.
  13. Лхачинвандад уул нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт оршино. Хангай хөвчийн халиун бугын сүрэг энэ ууланд идээшин нутагшсан нь нэн сонин. Тал нутгийн энэ уул үүгээрээ их алдашрсан бөгөөд эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой гэж үздэг байна. Энд бор гөрөөс, үнэг, чоно, тарвага, цагаан зээр зэрэг амьтад бий
  14. Говийн их дархан газар. Дэлхийн улаан номонд данстай хавтгай, хулан, тахь, ирвэс, мазаалай, улаан чоно зэрэг ховор амьтдын нутаг Алтай чанадын говь, Зүүн гарын говийн хэсгийг 1975 онд дархлан хамгаалж, Говийн их дархан газар болгожээ. Дэлхийд гуравдугаарт орох, 4.8 сая кв.км талбай бүхий энэ нутаг говь цөлийн онцгой сонин байгалийн унаган төрхийг хадгалснаараа өвөрмөц бүлгээ. Заган ой, торой, сухай, торлог, харгана, тэсэг, шар мод, агь таана, хялгана, бударгана, зээргэнэ, цагаан өвс ихтэй. Ус ховор ч баян бүрдүүд олон. Энд хар сүүлт, суусар, аргаль, янгир зэрэг долоон баг, 17 овог, 33 төрөлд хамаарах 48 зүйлийн хөхтөн амьтад бий. Зүүн гарын говийн эзлэх талбай нь багавтар боловч манай орны бусад газар байдаггүй голын минж, сухайн чичүүл, ойн унтаахай, зэрлэг гахай, дорго зэрэг долоон баг, 15 овог, гурван төрөлд хамаарах 51 зүйлийн хөхтөн амьтад бий.
  15. Хөх Сэрхийн нуруу. Ховд аймгийн Ховд сумын нутгийн Тэрэгтийн даваанаас зүүн хойш хүлэмж их нутаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутгийн зарим хэсгийг хамарсан дархан газар юм. Энд дархан цаазтай аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог олонтой. Эцэст хэлэхэд Монголын унаган сайхан байгаль уул ус, өвс ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалж, зээрийн янзагын нь үршигээ санаж, зэгс, хулсыг нь сормуус шигээ хайрлаж, ан гөрөөг нь амь шигээ хайрлаж, мод буты нь эрдэнийн мутар шигээ бодож явбаас энэ үед бүү хэл, эсэргэн хойжмын үеэдэд буян хишиг болох бус уу. Хойч үе минь бидэнд баярлах болно.
  16. Тэрэлж. Улаанбаатараас зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм.
  17. ХАН ХӨХИЙН НУРУУ Хан Хөхийн нуруу нь ландшафтын хувьд ихээхэн өвөрмөц бөгөөд газарзүйн байршил, гадаргын тогтоц, өндрийн байдал, уур амьсгал, хөрс, ургамалжилтын онцлогтой уялдаад уулын ар, өвөр хажууд хоорондоо эрс тэс уур ялгааатай ландшафтын хэв шинжүүд тархсан байдаг. Хан Хөхий нурууны байгалийн цогцолборт газрын нийт талбай 220550 га бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумуудын зарим нутаг дэвсгэрүүдийг хамардаг. Хамгийн өндөр нь Дуулга уул 2728.0 м орчмын нүцгэн хад асга, чулуурхаг хажуу нь ян сарьдагийн ландшафтад багтах ба уулын нуга, нугат хээрийн ландшафттай. Ян сарьдагийн ландшафтад Хан Хөхийн нурууны ноён оргилыг оруулж болно. Энд 8-10м өндөртэй хадан цохионууд
  18. МАНЗУШИР Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна.
  19. ХАР БАЛГАС Хархориноос Орхоны гүүрээр гарч, чанх хойноос ирж байгаа цахилгааны төмөр шонг хөндлөн гарч, зүүн хойшоо чиглэн 32 км орчим яваад нэг эртний балгас байдаг. Нутгийн иргэд тэр балгасыг “Хар балгас” гэдэг. Хар балгасыг хэн хэзээ байгуулаад бас хэзээ хэн мөхөөчихсөн талаар Монголын түүхийн хичээл ордог байсан Дулмаа багшийн лекцээс санаж байгаа хэсгээсээ оруулж байна. 7-р зууны дундуур Монгол нутаг дээр Түрэг улс ноёрхож байжээ. /Одоогийн Түрк, Казакууд юм шиг байгаан/ Түрэг улсын нэг овог аймаг болох нөхдүүд бослого гаргаж ялсан нь Уйгарчууд байжээ. Ингээд Монгол нутаг дээр 100 гаруй жил өөрсдийн ноёрхолыг тогтоож байхдаа Орду-балык гэдэг хотыг байгуулсан нь түүхэнд “Уйгарын хар балгас” гэж тэмдэглэгджээ
  20. Амарбаясгалант хийд. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сант сангийн аж ахуйн төвөөс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Йивэн голыг өгсөх чиглэлд 40- өөд км зайд энэ хийд оршино. Манжийн төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тулд Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.
  21. БУРХАН БУУДАЙ УУЛ Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг.
  22. Алтай таван Богд. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
  23. Увс нуурын ай сав -Увс нуурын хэсэг