Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал- Монгол улсын Төрийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаас анх 1994 онд баталсан Монгол улсын Гадаад харилцаандаа баримтлах бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичиг.

Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно гэж уг баримт бичигт заасан байна.

1990 оноос өмнөх 70 жилийн хугацаанд Монгол улс ЗХУ-ыг түшиглэн түүний заавар удирдамжаар гадаад бодлогоо хэрэгжүүлж ирсэн юм. 1990 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа бүрэн утгаараа тусгаар тогтноод 1994 онд Монгол улс Гадаад бодлогын үзэл баримтлалаа боловсруулан Гадаад бодлогоо бие дааж хэрэгжүүлж эхэлсэн юм.

Монгол улс 20 орчим жил хэрэгжүүлж ирсэн Гадаад бодлогын үзэл баримтлалдаа бага зэргийн өөрчлөлт оруулж УИХ-ын 2011 оны 2-р сарын 10-ны өдрийн 10-р тогтоолоор шинэчлэн баталсан юм.

2014.07.03 "Гадаад бодлогын Үзэл баримтлал-20 жил" эрдэм шинжилгээний хуралд оролцогсод.

2014 онд Гадаад бодлогын Үзэл баримталал баталсаны 20 жилийн ойд зориулж Эрдэм шинжилгээний хурал хийсэн.

Гадаад бодлогын зорилт: засварлах

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн.

Гадаад бодлогын үзэл баримтлалын бүтэц засварлах

Гадаад бодлогын үзэл баримтлал нь:

1. Нийтлэг үндэслэл /1-9 зүйл/

2. Улс төрийн гадаад харилцааны бодлого /10-17, зүйл/

3. Эдийн засгийн гадаад харилцааны бодлого /18-21,10 зүйл/

4. Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлого /22-23,6 зүйл/

5. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого /24-25,5 зүйл/

6. Гадаад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого /26-27,8 зүйл/

7. Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого /28-29,8/ зэрэг нийт 65 зүйл болон дэд зүйлээс бүрдэж байна.