Монголын мэдээлэл зүйн 24-р олимпиад
2010 оны 05-р сарын 06-08-ны өдрүүдэд мэдээлэл зүйн улсын XXIV-р олимпиад Дархан хотод амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн олимпиадад аймаг, хотоос шалгарсан 30 багш , 39 сурагч, бүтээлийн уралдаанд 19 нийт давхардсан тоогоор 88 багш сурагчид оролцлоо. Увс аймгийн Б.Цолмонхүү багш хамгийн ахмад оролцогч бөгөөд 20дах удаагаа буюу хамгийн олон удаа оролцсон, хамгийн олон буюу 8түрүүлсэн оролцогч байлаа.14 настай Дархан-уул 26-р сургуулийн сурагч Л.Баярхүү, Төв, Баянчандмань сумын Баянчандмань сургуулийн сурагч Д.Дамдинсүрэн нар хамгийн залуу сурагчид байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн багш нарын бодолтыг 2өдөр явуулдаг болсон нь бас нэгэн дэвшилттэй зүйл болж, оролцогч багш нарын талархлыг хүлээж байна. Мөн улсын олимпиадын үеэр Олон улсын онлайн олимпиад зохион байгуулагдаж манай сурагчид авьяас чадвараа сорилоо. [1]
Багш нараас
- Ховд аймгийн багш Д.Баасанжав тэргүүлж,
- Хөвсгөл аймгийн багш Д.Батмөнх мөнгө,
- Увс аймгийн багш Б.Цолмонхүү хүрэл медалийн эзэн болов.
Сурагчдаас
- Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Гантүшиг алт,
- Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн 10а ангийн сурагч У.Наранбаяр, Б.Жанчив нар мөнгө,
- Нийслэлийн 24-р сургуулийн сурагч Г.Чинболд,
- Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн сурагч Б.Амартайван,
- Орхон аймгийн Монгол-Туркийн сургуулийн сурагч Б.Дөлгөөн нар хүрэл медалийн эзэд болжээ. Эхний дөрвөн байр эзэлсэн сурагчид наймдугаар сард Канад улсад зохиогдох Мэдээлэл зүйн олон улсын XXII олимпиадад оролцох юм. Тэмцээнд амжилттай оролцсон төгсөх ангийн арван сурагчаас ШУТИС, МУИС, МУБИС тус бүр хоёр сурагчийг өөрсдийн сургуульд суралцах эрхийн бичгээр шагнаж урамшуулав. Мөн эхний хоёр байрт шалгарсан багш нарыг “Сарт планет” ХХК сүүлийн үеийн иж бүрэн компьютер, сурагчдыг “Ньютел” болон Харилцаа холбооны компани гар утсаар тус тус шагнаж урамшууллаа.
Ашигласан материал
засварлах- ↑ Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж № 14