Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам
Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам нь 1991-1993 онд үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн нам юм.
Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам | |
---|---|
Дарга | С. Амгаа |
Орлогч дарга | Н. Эрдэнэцогт, Д. Хүрэлбат |
Байгуулагдсан | 1991 он |
Нэгдсэн нам | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам |
Төв байр | Улаанбаатар |
Үзэл баримтлал | Үндэсний консерватизм |
Өнгө(нүүд) | Хөх |
Улсын Их Хурал | 0 / 76 |
Түүх
засварлахТус нам 1991 оны 9 дүгээр сард Монголын Малчин Тариачны Холбоонд тулгуурлан байгуулагдсан. Намын удирдах зөвлөлийг С.Амгаа, Н.Эрдэнэцогт, Д.Хүрэлбат, Гансүх нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, С.Амгаа намын даргаар сонгогдож байв. Тус нам 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн 16 тойрогт өөрийн гишүүдийг нэр дэвшүүлэн өрсөлдсөн юм. 1993 онд намын анхдугаар их хурлыг хуралдуулж, намын даргаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн Гансүхийг сонгосон байна. Удалгүй намууд нэгдэх үйл явцад татагдан орж, Монголын Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам, Монголын Төлөө Намтай нэгдэн Монголын Уламжлалын Нэгдсэн Намыг үүсгэжээ.