Монголчуудын Энэтхэг рүү хийсэн аян дайн
Монголын арми Желал ад динийг Самаркандаас эхлэн мөшгөж, 1221 онд Индусын тулалдаанд ялжээ, Чингис хаан 2 түм цэргийг Бала, Дөрбэй, Фэйрс нарт удирдуулан үргэжлүүлэн дайруулжээ. Монгол удирдагч Бала Жалал ад динийг Пэнжаб даяар хөөж нэхсээр, Лахорын хил хүртлэх Бэра, Мултан зэрэг алслагдсан хотуудыг бас эзлэн авсан. Дараа нь Жалал ад дин тулалдаанаас амьд үлдэгсдээр жижиг арми байгуулан, холбоотон хайж орогнож Лалын захирагч Дэли Султантай хамт зугтаж байв. Гэвч тэр удалгүй нас барав.
Жалал ад дин Пенжабийн нутгийн захирагчтай тулалдсан боловч тэдэнд ялагдан газрийг нь эзэлж авч чадсангүй. Эцэст нь тэр давстай мужийн захирагч Хохартай нэгдэн түүний охинтой гэрлэсэн байна. Хохарын хүү Рай Жалал ад диний армид гишүүнээр орж Калич Ханы цол хэргэм хүртсэн байна. Жалал ад дины цэргүүдэд түүний туслах Узбек рай болон Хассан куйрлан байлаа. Пенжаб овгийн Хохар нь Энэтхэг рүү дайрах үеэр холбоотон байсан.
Нутгийн захирагч Синдтай тулалдаж байхдаа, Ираны өмнөд мужид дахь Кирманд үймээн гарч буйг сонсоод тэр газар руу нэн даруй явав,замаараа өмнөд Балучистаныг дайран өнгөрөв. Жалал ад дин бас Гор, Пешавар, Килжи, Турк, Гори овгуудаас цэргийн хүч элсүүлж байлаа. Тэр шинэ холбоотонуудтайгаа Газнийг давж Туртайгаар удирдуулсан цэргийн хүчийг ялж, түүнийг алахыг даалгав. Ялсан цэргүүд дайсны цэргийн олзноос болж маргаж эхлэв. Дараа жил нь Килжи, Турк, Горийн овгийхон Жалал ад динийг орхиж Пешавар рүү буцжээ.
Монголын Кашмир дахь байлдан дагуулалт ба Дэли султаны засаглалын зөрчил тэмцэл
засварлахДахиад 1325 онд Монголын дайралт Кашмир руу дайралт хийж, амбан захирагч суулган улмаар Монголын хараат орон болов. Бараг энэ үед буддын шашний багш Кашмири, Оточи болон түүний ах Намо нар Өгэдэйи ордонд хүрэлцэн ирэв. Өөр бас Монгол удирдагч Пакчак Пешавар руу дайрч Жалал ад диний овгийн цэргийн хүчийг устгасан боловч Монголчуудад бас аюул занал байлаа. Эдгээр хүмүүс ялангуяа Килжи, Тултан руу зугтан Дэлийн эзэмшлийн цэргийн хүчнээс цэрэг элсүүлж авч байлаа. 1241 онд Монгол цэргийн хүчин Индусын хөндий рүү дайран, Лахорыг бүсэлж авлаа. Хот доторх гэнэтийн дайралтанд өртөж Даюур жанжин алуулав. Гэсэн хэдий ч 1241 оны 12 сарын 30-нд Монгол цэргүүд Дэли сутаны эзэмшлээс гарах замдаа Мөнгэтү-ийн удирдлаган доор хотыг хүйс тэмтэрчээ. Яг энэ үед Өгэдэй хаан нас баржээ. Кашмирууд 1254-1255 оны хооронд бослого үймээн гаргажээ, тэгээд 1251 онд Мөнх хаан Их хаан болов, бэлтгэгдсэн түүний жанжин, Сали ба Такудар, товлосон ёсоороо Буддийн багш, Орогочи болон Кашмирийн Даругачийг ордондоо урин авчирсан. Гэвч Кашмир хаан,Оточийг Срингарт алав. Сали Кашмир руу дайрч, хааныг алж бас бослогыг дарж, үүний дараа Монголын эзэнт гүрний харяат улсаар хэдэн жил байсан.
Дэлигийн хунтайж, Жалал ад дин Масуд, 1248 онд түүний ахаасаа хаан ширээг булаан авахын тулд Монголын нийслэл Хархорумд ирж Мөнх хаантай уулзан тусламж асуув. Мөнх хаан их хаан болон өргөмжлөгдөх үед баярт оролцон Мөнх хаанаас тусламж асуув. Мөнх хаан Салийг Жалал ад дин Масудыг өвөг дээдсийнх нь хаан төрийг буцаан авахад туслуулахаар явуулав. Сали жанжин ар араасаа дараалалсан дайралтийг Мултан, Лохарэд хийв. Шам ал-Дин Мухаммад Хератын өмнөх хунтайж Монголчуудтай хамтрав. Жалал ад дин Лохарэ, Кужа, Содра нарыг хараат улсын захирагчаар томилсон байна. 1257 онд Синдийн амбан захирагч Мөнхийн ах Хулага ханд эвдрээгүй мужаа санал болгоод Дэли дэхь ихэс дээдсээс хамгаалах Монголчуудын хамгаалалт эрэлхийлэв. Хулага Бахадурын удирдлаган доор их хэмжээний хүч манлайлуулан Синд рүү оруулав. 1257 оны өвөлөөс 1258 оны эхэн хүртэл Сали Ноян Синдийн хүч рүү элсэн орж Мултаны бэхлэлтийг задлаж, түүний хүч магадгүй Бакхарын аралын цайз руу нуугдсан байх. Гэхдээ Хулага султаны эзэмшил рүү их дайралт хийх саналаас татгалзсан бөгөөд хэдэн жилийн дараа хоёр захирагчийн дунд өсөн нэмэгдэж байгаа энх тайвны төлөө дипломат харилцаа тогтсон. Хулагад Сириас гадна маш олон эзэмшилт муж газрууд байсан. Мөн баруун өмнөд Азид адил. Энэтхэг рүү дайрах гэж байсан том хэмжээний Монгол цэргийн дайралт түр зогсов, Дэлигийн султан хугацаа хойшлуулан Мултан, Уч, Лохарэ улсын хил болсон хотуудыг хөл дээр нь босгож, Ранас болон Райс орон нутгийн иргэдийг болон Хорезм эсвэл Монголын түрэмгийлэгчтэй холбогдсон хүнийг шийтгэв. Олон тооны хүмүүстэй овгийг Дэлигийн газарт амьдрахыг зөвшөөрөв үүний үр дүнд Энэтхэгийн хойд хэсэгт Монголчуудын эрх мэдлийн тэнцвэр өөрчилөгдсөн юм. Килжи овгийнхон хуучин Дэли Султанаас төрийн эрхийг булаан аваад түргэн эрх мэдлээ Энэтхэгийн бусад газар нутагуудаар хүлээн зөвшөөрүүлэх төлөвлөгөөгөө эхлүүлсэн. Энэ үед Монголчууд шинэчлэгдсэн Энэтхэг рүү гэнэдүүлэн дайрсан.
1280-аад он
засварлахТушарын сурвалж бичигт Монголчуудын дайралтын мянгаас зуу нь, Дундад дорно,Төв азийн Монголын хаант улсын армийн бүхэл бүтэн морин цэргийн тоо нь ойролцоогоор 150000. Монголын жанжинууд тулаан бүрт янз бүрээр тэмдэглэгдсэн байдаг бөгөөд дунджаар нэг түмэн удирддаг. Нэг түмэн гэдэг нь 10000 цэрэг юм. Дээрх халдаллага дайралтуудыг Чингис хааны үр удмынхан эсвэл Монголын жанжин нар удирддаг байсан ба ийм арми нь 10000-30000 морин цэрэгтэй байдаг, хэдийгээр Дэлигийн он тооллын бичиг хөтлөгч нар арай хэтрүүлэн 100000-200000 морин цэрэгтэй гэж бичсэн байдаг, аль нь дайсны цэргийн хэмжээ хүч тодорхой бичсэн бол.
1260 онд Монголын эзэнт гүрэнд иргэний дайн дэгдэсний дараа, Чагатай хаан төв азийг удирдаж байсан бөгөөд 1280 оноос Дува хаан, Хайду хаанаас өв залгамжлан суух болсон. Дува хаан Афганистанд их эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг байсан ба, Энэтхэгт Монголын засаглалыг нэмэгдүүлэх зорилготой байсан. Абдулын амбан захирагч Нэгүдэр нь Цагаадайн улсын Дува хааны төрөл садан, 1292 онд Пенжаб руу дайрсан боловч Улхын урьдчилсан харуулд ялагдаж Калжи Султанд олзлогдсон. Тэр Монголын гол цэргийн хүчнээс айж байсан бөгөөд дайралтаас нь салахын тулд мөнгө өгч байсан. Урьдчилсан харуулд баригдсан 4000 монголчуудыг лалын шашинд оруулж лалын хүн болгож Дэлид амьдруулжээ. Тэд хотын захын дүүрэгт амьдран мухалпура гэж нэрлэгдэх болжээ. Цагаадайн улсын Дува ханы түмэн цэргүүд 1296-1297 оны хооронд хэдэн удаа тулалдаж ялжээ. Монголчууд түүнээс хойш дахин дахин удаа дараалан Энэтхэгийн хойд хэсэг рүү дайрах болжээ. Хамгийн багадаа хоёр удаа иржээ.
Монголчуудын сүүлийн дайралт
засварлах1299 онд Делийн Султан Аладдин Килжи гэнэт Монголчууд руу довтолжээ. Зафар хаан монголчуудад ялагдан ухрав. Гэхдээ,Монгол жанжин Отлого, Зафарыг хууран бүслэн Монгол цэргүүд алсан байна. Гэхдээ, Алауддин Килжи урт удаан доволгоотой нүүр тулан, хаанаас ирсэн тийшээгээ ухрав. Монголчууд энэ бууралтаас сэргэлт авсан. Дараа нь тэд Алауддины тохиромжгүй үед дайрсан ба тэр хаан ширээгээ Читторт өгөх үед. Энэ үед монголчууд алдартай хүнтэй явсан. 12000 цэргийг Тарх удирдан хурдан гэгч нь Дели очиж түргэн хурдан дайралт хийсэн, олон амбан захирагч нар Дели рүү цэргүүд илгээж чадаагүй юм. Алауддин Килжи аргагүйдэн Сири рүү хоёр сар гаруй ухрав.