Могол (угсаатан)
Моголчууд нь Их Монгол Улсын монгол цэргийн угсааны хүмүүс юм. Тэд монгол хэлэнд ордог могол хэлээр ярьдаг байсан ч одоо ихэнх нь иран хэлээр ярих болсон төдийгүй бусад үндэстэнтэй холилдсоноос монгол төрхөө алдаж зарим хэсэг нь европжуу төрхтэй болжээ. Тэд заримдаа өөрсдийгөө "шахжахан" гэж нэрлэдэг учир нь моголчууд Их Моголын хаан Шах Жаханыг дэмжиж Энэтхэгийг эзлэх цэрэгт нь нэгдэж байжээ. Харин Их Моголын могол буюу мугалчууд ихэвчлэн монгол бус өөр гаралтай (түрэг, пуштун гэх мэт) цэргүүдээс бүрдсэн үндэстэн бөгөөд цөөн хэсэг нь цагадай, барлас зэрэг монгол овгоос гаралтай хүмүүс байдаг.
Нийт хүн ам | |
---|---|
40 000 (1990-ээд онд) | |
Томоохон хүн амтай улсууд | |
Хэлнүүд | |
Могол хэл | |
Шашин | |
Ислам шашны суннит урсгал | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Монгол үндэстэн |
Мөн үзэх
засварлахЗураг
засварлах-
Могол цэрэг Назар 1955 он
-
Могол охин