Мичио Каку (англи. Michio Kaku; 1947 оны 1-р сарын 24-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хотод төрсөн) — америкийн онолын физикч, шинжлэх ухааныг идэвхитэй дэлгэрүүлэгч, шинжлэх ухаанлаг зохиолууд бичсэн, ирээдүй судлаач хүн.

Мичио Каку, 2012 он

Намтар засварлах

Япон гаралтай цагаачдын гэр бүлд төрсөн: түүний өвөг эцэг 1906 онд Сан-Францискод болсон газар хөдлөлтийн хор уршгийг арилгах ажилд оролцохоор Америкт ирсэн, эцэг нь Калифорнид төрсөн боловч Японд боловсрол эзэмшсэн, англиар бага ярьдаг байв. Эцэг, эх хоёр нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы хоригдлуудын Tool Lake лагерьт танилцсан бөгөөд ах нь тэнд төрсөн байна.

Тэрээр 1968 онд Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж, улмаар Берклигийн цацрагийн лабораторид элсэн орж, 1972 онд докторын зэрэг хамгаалсан. 1973 онд түүнийг Принстон Их сургуульд урьсан байна.

Вьетнамын дайны үед цэрэгт татагдан, Форт Беннинг (Жоржиа муж-д) анхан шатны бэлтгэл, Форт Льюис (Вашингтон)-д явган цэргийн ахисан түвшний сургалтад хамрагдсан боловч дайн дууссан тул фронтод яваагүй байна.

1980-аад оноос хойш Нью-Йорк хотын коллежид (англи. City College of the City University of New York) багшаар ажиллаж байв.

Онолын физик, орчлон ертөнцийн бүтцийн тухай орчин үеийн үзэл баримтлалыг идэвхтэй сурталчлагч, шинжлэх ухааны нарийн төвөгтэй онолыг олон нийтийн уншигчдад хүртээмжтэй хэлээр хүргэхийг оролдсон зохиогч. Тэрээр радио, телевизээр байнга гарч, баримтат кинонд гардаг байна.

Түүний олон тооны ном, телевизийн хөтөлбөрүүд гадаадын олон хэлээр орчуулагдсан байна. Digitech төслийн хүрээнд хийгдэж буй “Оюун санааны ирээдүй”, “Гипер орон зай”, “Зэрэгцээ ертөнц” номуудыг цахим хэлбэрээр нийт уншигчдад үнэ төлбөргүй хүргэсэн.

Бүтээлүүд засварлах

  • Kaku, Michio (2008). Physics of the Impossible. New York: Doubleday. ISBN 978-0-385-52069-0
  • Kaku, Michio (2021). The God Equation: The Quest for a Theory of Everything. New York: Doubleday. ISBN 978-0385542746.
  • Quantum Supremacy: How the Quantum Computer Revolution Will Change Everything (2023) ISBN 9780593744239