Мичел (хөлбөмбөгчин)
Мичел (Испани: Míchel) гэж алдаршсан Хосе Мигел Гонзалес Мартин дел Кампо (Испани: José Miguel González Martín del Campo, 1963 оны 3 сарын 23-нд Мадридад төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Хосе Мигел Гонзалес Мартин дел Кампо | ||
Өндөр | 1.83 м | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Гетафе (дасгалжуулагч) | ||
Өсвөрийн баг | |||
1976–1981 | Реал Мадрид | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1981–1984 | Кастилья | ||
1982–1996 | Реал Мадрид | 404 | (97) |
1996–1997 | Келаяа | 34 | (9) |
Шигшээ баг | |||
1980 | Испани U16 | 3 | (0) |
1980–1981 | Испани U18 | 21 | (11) |
1983–1984 | Испани U21 | 7 | (1) |
1984 | Испани сонирхогчдын ШБ | 1 | (0) |
1985–1992 | Испани | 66 | (21) |
Дасгалжуулсан багууд | |||
2005–2006 | Райо Вальекано | ||
2006–2007 | Реал Мадрид B | ||
2009– | Гетафе | ||
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Тэрээр булангийн цохилт гүйцэтгэх чадвараараа алдартай байсан бөгөөд гоол оруулахад хувь нэмрээ оруулахдаа гарамгай байв.[1] Мичел хөлбөмбөгийн замналынхаа ихэнх хугацааг Реал Мадрид багт өнгөрүүлсэн бөгөөд тэнд байсан 10 гаруй жилийн хугацаандаа олон өндөр амжилт үзүүлсэн билээ. Тэрээр зодог тайлаад дасгалжуулагч болсон.
Шигшээ багийн замнал
засварлахМичел шигшээ багтаа анх 1985 оны 11 сарын 20-нд Австрийн багтай хийсэн тоглолтод оролцсон бөгөөд түүнээс хойш нийт 65 удаа тоглохдоо 21 гоол оруулж байв. Шигшээ багтаа багтаж байх хугацаандаа зөвхөн гэмтлийн улмаас л тоглолт алгасч байсан удаатай.
Тэр 1990 оны ДАШТ-д оролцож, хэсгийн 2 дахь тоглолтод Өмнөд Солонгосыг хожиход (3–1) хэт-трик хийснээс гадна хэсгийн сүүлийн тоглолтод Бельгийн хаалганд торгуулийн цохилтоос гоол оруулж байв. Шигшээ багийн дасгалжуулагчаар Хавьер Клементе ирээд түүнийг дуудахаа больсон бөгөөд ийнхүү Мичел 29 наснаасаа хойш шигшээ багтаа тоглож чадаагүй юм.
Үзүүлэлт
засварлах
Баг | Лиг | Цом | Бүгд | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
Испани | Лиг | Копа дель Рэй | Бүгд | |||||
1984–85 | Реал Мадрид | Испанийн Лиг | 26 | 2 | ||||
1985–86 | 31 | 7 | ||||||
1986–87 | 44 | 5 | ||||||
1987–88 | 35 | 14 | ||||||
1988–89 | 36 | 13 | ||||||
1989–90 | 37 | 8 | ||||||
1990–91 | 36 | 8 | ||||||
1991–92 | 38 | 11 | ||||||
1992–93 | 37 | 9 | ||||||
1993–94 | 37 | 11 | ||||||
1994–95 | 13 | 2 | ||||||
1995–96 | 33 | 6 | ||||||
Мексик | Лиг | Цом | Бүгд | |||||
1996 | Келаяа | Мексикийн Лиг | 17 | 6 | ||||
1997 | 17 | 3 | ||||||
Бүгд | Испани | 403 | 96 | |||||
Мексик | 34 | 9 | ||||||
Нийт | 437 | 105 |
Амжилт
засварлах- Реал Мадрид
- УЕФА-гийн цом: 1984–85, 1985–86
- Испанийн Лиг: 1985–86, 1986–87, 1987–88, 1988–89, 1989–90, 1994–95
- Испанийн цом: 1981–82, 1988–89, 1992–93
- Испанийн Лигийн цом: 1984–85
- Испанийн Суперцом: 1988, 1989, 1990, 1993
Эшлэл
засварлах- ↑ Real Madrid biography (Испани)