Мимино (гүрж. მიმინო) -Зөвлөлтийн "Мосфильм"-ийн кино үйлдвэрт кино найруулагч Георгий Данелия-гийн 1977 онд бүтээсэн уран сайхны кино. Кино зохиолыг Резо Габриадзе, Виктория Токарева, Георгий Данелия нар бичсэн.

Мимино киноны хөшөө, Дилижан хот

Киноны гол дүрүүдэд Вахтанг Кикабидзе (Валико Мизандари), Фрунзик Мкртчян (Рубик Хачикян) нар тоголсон. Мөн энэ кинонд Елена Проклова, Евгений Леонов, Константин Даушвили, Руслан Микаберидзе нарын зөвлөлтийн алдарт жүжигчид тоголсон байна.