Микроклин (KAlSi3O8) нь магмын чулуулаг хэлбэртэй чухал тектосиликат эрдэс юм. Триклин сингонид талсждаг. Байгаль дээр талст байдлаар элбэг тохиолдоно. Энгийн дүрс нь пинакойд призм байна. Пегматит судалд микроклины асар том хэмжээний (10тн) талстууд байдаг. Друз агрегатаар элбэг тохиолдоно.

Микроклин
Альбитын хольц бүхий микроклин, Катамарка, Аргентин (хэмжээс: 9,9 см × 9,0 см × 5,3 см)
Ерөнхий шинж чанар, ангилал
Химийн томьёо K[AlSi3O8][1]
Эрдсийн ангилал Силикат ба германат – Царууц эрдэс
Кристаллографын мэдээлэл
Талст систем триклин
Кристалл; Тэмдэглэгээ триклин-пинакоидал; 1
Кристаллографын бүлэг C1 (№ 2, байр 3)[1]
Оронт торын тогтмол a = 8,59 Å; b = 12,97 Å; c = 7,22 Å
α = 90,6°; β = 116,0°; γ = 87,6°[1]
Томьёоны нэгж Z = 4[1]
Физик шинж чанар
Моосын хатуулаг 6-6,5[2]
Нягт (г/см3) хэмжсэн: 2,54-2,57; тооцоолсон: 2,56[2]
Хагаралт төгс {001} ба {010}[2]
Бутрал; бат бөх байдал тэгш бус; бутрамтгай
Өнгө өнгөгүй, цагаан, саарал, ягаан, шар, улаан, ногоон
Зураасны өнгө цагаан
Тунгалагжилт тунгалагаас нэвт гэрэлтэх
Гялтгар Цуурсан завсрын талбай нь шил шиг ба сувдан гялгар
Кристалл оптик
Хугалах илтгэгч nα = 1,514-1,529[3]
nβ = 1,518-1,533[3]
nγ = 1,521-1,539[3]
Давхар хугарал δ = 0,007-0,010[3]
Оптик шинж чанар хоёр тэнхлэгт сөрөг
Тэнхлэгийн өнцөг 2V = хэмжсэн: 66°-103°; тооцоолсон: 80°[3]
Микроклины талст

Микроклин цагаан, шар, саарал, ягаан, улаан өнгөтэй шилэн гялгатай, хоёр чиглэлээр сайн хуваагдалтай, хатуулаг 6, нягт 2.54-2.57 байна. Ногоон өнгөтэй микроклиныг амазонит буюу "Амазоны чулуу" гэнэ.

Гарал үүсэл

засварлах

Микроклин магмын ба пегматит процесст үүснэ. Магмын процессын үед уулын чулуулгийг бүрдүүлэгч эрдэс болох бөгөөд пегматит процессын үед микроклины бөөгнөрөл үүсэхээс гадна талстууд нь том байдаг. Пегматит дотор микроклин ихээр тархсан байх бөгөөд болорын хамт "Еврейн чулуу" гэгчийг бий болгоно.

Амазонитын орд Оросын Холбооны Улсын Уралын Ильмен ууланд, Казахстан, Байгалийн чандад, Монгол орны төв, Баянхонгор аймагт байдаг.

Хэрэглээ

засварлах

Цэвэр микроклиныг шаазан ваарны үйлдвэрт ашиглана. Амазонитыг гоёл чимэглэлд ашиглахаас гадна барилгад засаж өнгөлж өргөн хэрэглэнэ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Микроклин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 Hugo Strunz, Ernest H. Nickel: Strunz Mineralogical Tables. Chemical-structural Mineral Classification System. 9. Auflage. E. Schweizerbart’sche Verlagsbuchhandlung (Nägele u. Obermiller), Stuttgart 2001, ISBN 3-510-65188-X, S. 694.
  2. 2.0 2.1 2.2 Microcline. In: John W. Anthony, Richard A. Bideaux, Kenneth W. Bladh, Monte C. Nichols (Hrsg.): Handbook of Mineralogy, Mineralogical Society of America. 2001 (englisch, handbookofmineralogy.org [PDF; 78 kB; abgerufen am 23. September 2019]).
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 Microcline. In: mindat.org. Hudson Institute of Mineralogy, abgerufen am 23. September 2019 (englisch).