Махмуд султан (Цагадайн улс)

Махмуд султан бол Цагадайн улсын Мавернахрын сүүлчийн хаан юм. Тэр бол Өгөөдэй хааны угсааны Сүюргатмиш хааны хүү. Төмөр эмирийн нөлөөгөөр хаан болсон тоглоомын хаан. 1402 онд түүнийг өнгөрсний дараагаас Цагаадайн улсын хаанчлал төгсөж, оронд нь Төмөрийн угсааны улс бий болжээ. Түүний охин Ахи султан ханика нь Үлүг бэхтэй суусан.

Өмнөх
Сүюргатмиш
Трансоксаны хаан
1384-1402
Дараах
Улс нь мөхсөн