Матью Кереку
Матью Кереку (Франц: Mathieu Kérékou, 1933 оны 9 сарын 2-нд төрсөн - 2015 оны 10 сарын 14[1]) нь Бениний ерөнхийлөгчөөр 1972 - 1991, 1996 - 2006 онд ажилласан хүн юм. Цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан тэрээр эхний удаадаа 17 жил улс орноо удирдахдаа ихэнх хугацаанд нь албан ёсоор Марксист үзэл санааг баримталж байв. 1990 онд Үндэсний Конференциэс түүний эрхийг хязгаарласан бөгөөд 1991 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан байна. Гэвч 5 жилийн дараа сонгуульд ялж, дахин ерөнхийлөгч болсон бөгөөд 2001 онд дахин сонгогдсон сонгуулийг нь будлиантай болсон гэх үзэл бий.
Матью Кереку | |
---|---|
Бениний Ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1972 оны 10 сарын 26 – 1991 оны 4 сарын 4 | |
Өмнөх | Жюстин Ахомадегбе-Тометин |
Дараах | Нисефор Согло |
Бениний Ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1996 оны 4 сарын 4 – 2006 оны 4 сарын 6 | |
Өмнөх | Нисефор Согло |
Дараах | Томас Бони Яи |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1933 оны 9 сарын 2 |
Улс төрийн нам | Бениний Ардын Хувьсгалт Нам (1975 - 1990) |
Эшлэл
засварлах- ↑ "Après 29 ans de pouvoir, le Président Kérékou tire sa révérence", IRIN, April 6, 2006.