Марина Черкасова

Марина Евгеньевна Черкасова (Орос: Марина Евгеньевна Черкасова; 1964 оны 11 сарын 17-нд төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын хуучин уран гулгагч юм. Тэрээр 14 настайдаа Сергей Шахрайтай хослон гулгаж, 14-тэйдээ 1979 оны Европын аварга цолыг хүртэж байв. Мөн 15-тайдаа 1980 оны өвлийн олимпын мөнгө, 1980 оны Дэлхийн АШТ-ий алтан медаль хүртжээ.

Марина Черкасова
Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Марина Евгеньева Черкасова
Төрсөн огноо 1964 оны 11 сарын 17 (1964-11-17) (60 настай)
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Лэйк-Плэсид 1980 Хос
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Вена 1979 Хос
Алтан медаль – нэгдүгээр байр Дортмунд 1980 Хос
Европын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Хельсинки 1977 Хос
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Страсбур 1978 Хос
Алтан медаль – нэгдүгээр байр Загреб 1979 Хос
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Гётебург 1980 Хос
Хүрэл медаль – гуравдугаар байр Инсбрук 1981 Хос

Тамирчны замнал

засварлах

Черкасова, Шахрай нар Москвад Станислав Жукийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг байв. Тэдний гол өрсөлдөгчид нь нэг нутгийн Ирина Роднина & Александр Зайцев, Ирина Воробьева & Игорь Лисовский, Марина Пестова & Станислав Леонович, Вероника Першина & Марат Акбаров нар байлаа.

Черкасова 12, Шахрай 18 настайгаасаа хослон гулгах болсон бөгөөд Черкасова дөнгөж 138 см өндөртэй байсан тул тэдний өндөр анхандаа 35 см-ийн зөрүүтэй байсан аж[1].

Тэд 1977 онд анхныхаа Европын АШТ-д оролцож, хүрэл медаль зүүхэд Черкасова дөнгөж 12 настай байлаа. Тэдний өндрийн зөрүү нь твист, лифтийн элементүүдийг гүйцэтгэхэд дэвшил авчирсан гэж хэлж болно; тэд 1978 онд түүхэнд анх удаа дөрвөлсөн сплит твист эргэлтийг амжилттай гүйцэтгэжээ. Гэвч хожим шүүлтийн стандартад өөрчлөлт орж, хосуудын биеийн ойролцоо байдал илүү үнэлэгдэх болсон тул Черкасова болон түүний хосд сул тал болж эхлэв.

Гэлээ ч тэд 1979 онд Европын аварга цол хүртжээ. 1980 онд Черкасова 20 см-ээр өссөн[1]. Энэ нь тэдний техникийн үзүүлбэрт нөлөөлөх болсон хэдий ч Европын АШТ, Олимпоос мөнгө, Дэлхийн АШТ-аас алтан медаль зүүж чадсан билээ[2][1]. Черкасова Олимпод оролцохдоо дөнгөн 15-тай байсан юм.

Өсөхийн хэрээр жин нэмж, 45 кг жинтэй болсон хамтрагчаа өргөж, шидэх нь Шахрайд хүнд болж ирлээ[1]. 1981 онд Черкасова мөн л нэлээн өсч, Шахрай түүнийг сайн өргөж чадахаа больсноор Коннектикат муж улсын Хартфордод зохиогдсон Дэлхийн АШТ-д 4-р байр эзэлснээр медалийн тавцанд гарч чадсангүй.

Черкасова, Шахрай нар бэлтгэлээ үргэлжлүүлсээр 1982 оны улиралд улсынхаа АШТ-д оролцсон ч Ирина Воробьева & Игорь Лисовский, Марина Пестова & Станислав Леонович, Вероника Першина & Марат Акбаров нарын ард орж, шагналын тавцанд гарч чадаагүй. Ингэснээр тэд 1977 оноос хойш анх удаа Дэлхийн АШТ-ийг өнжиж, улмаар хослон гулгахаа больсон. Черкасова 1980, 1981 оны өсвөрийн Дэлхийн АШТ-ий медальтай Рашид Кадыркаевтай хэсэгхэн хугацаанд хамтран гулгасан ч Черкасовагийн өсөлт үргэлжилсээр байсан нь түүний замналыг өндөрлөхөд хүргэсэн юм. Кадыркаев Черкасоваг орхиод Игорь Москвины урилгыг хүлээн аван Елена Квитченкотой хослон гулгахаар Ленинградыг зорьсон аж.

Хожмын амьдрал

засварлах

1982 онд Черкасова Москвагийн Мөсний Балетын бүрэлдэхүүнд орж, тэнд нөхөртэйгээ танилцжээ[1]. 1986 онд тэд хүү Виталийгаа, хэдэн жилийн дараа охин Дарьягаа төрүүлсэн байна[1]. Черкасова өдгөө Москвад хүүхдүүдэд уран гулгалтын хичээл заадаг[1].

(Шахрайтай хамт)

Тэмцээн 1976–77 1977–78 1978–79 1979–80 1980–81 1981–82
Өвлийн олимп 2
Дэлхийн АШТ 4 4 2 1 4
Европын АШТ 3 2 1 2 3
Зөвлөлтийн АШТ 3 1 1 3 4
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 Макарова, Екатерина. "Лед в сердце" (орос хэлээр). Ogoniok.com. Archived from the original on 2011-07-16. Татаж авсан: 2012-05-25. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help); Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)
  2. "Soviet Skaters Capture Pairs Championship". Нью-Йорк Таймс. Нью-Йорк. 1980 оны 3 сарын 13. p. D18. {{cite news}}: Check date values in: |date= (help)