Марз уул
Марз уул- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс урагш 77 км зайд орших 3200 гаруй метрийн өндөр өргөгдсөн байгалийн гайхамшиг цогцолсон Тарвагатайн нурууны цогцолбор газарт багтдаг уул юм.
Марз уулын тал нь эгц босоо, ар талдаа булуу царам, хормойгоороо модоор хүрээлэгдсэн, олон нуур цөөрөм бүхий ар биед нь Хожуулын эхний хоёр ч халуун рашаан, эмийн ургамал, ялангуяа ховордсон эмийн ургамал, ан амьтан элбэгтэй.
Уур амьсгал нь нэлээд эрс тэс бөгөөд Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу сэрүүн бүсэд багтдаг. Өвөл нь -53 хэм, зун нь +38 хэм хүртэл хэм зөрүү бүртгэгдэж байжээ.