Мангултай (манж хэл: ᠮᠠᠩᡤᡡᠯᡨᠠᡳ, мөллендорф: Manggūltai, ханз: 莽古爾泰) (1587 - 1633) бол Манжийн Хожуу Алтан улсын Нурхач хааны тавдугаар агь, улс төрч, цэргийн жанжин юм. Айсингиоро овогтон.

1616 онд Хожуу Алтан улс байгуулагдсны дараа Нурхачийн зарлигаар бэйл цол хүртэж, дөрвөн бэйлийн нэг болжээ. Бэйл цолтон нь тухайн үедээ төрийн дээд тушаалтан төдийгүй, Мангултай нь Шулуун хөх хошууны цэргийг удирдаж байв. Дээд эрдэмтийг хаан болсны дараа 1629 оныг хүртэл Дайшань, Амин нарын хамтаар цэргийн жанжны эрх мэдлээ ашиглан хаантай хамтаар төрийг хамтран мэдэж, нөлөөлж байв. 1629 оноос Дээд эрдэмт хаан төрийн эрхийг дангаар барьж, гурван бэйлийг цэрэг, улс төрийн эрхийг нь хасч байсны дотор Мангултай багтаж байлаа. Түүнийг нас барсны дараа Шулуун хөх хошууг захирах эрхийг Додо чин ванд шилжүүлсэн.

Хатад

  • Нэгдүгээр хатан: Нара овгийн Намудурийн охин
  • Хоёрдугаар хатан: Хаданара овгийн бэйл Мэнгэбулугийн охин
    • Майдар (邁達禮; 1603 – 1634), 1-р агь
    • Гуангу (廣顧; 1604 – 1606), 2-р агь
    • Сахалян (薩哈良; 1606 – 1642), 3-р агь
    • Эбилүнь (額弼綸; 1609-?), 5-р агь
    • Фиянгутай (費揚古泰; 1610 - ?), 6-р агь
    • Акэтама (阿克塔瑪; 1620 -1622), 8-р агь
  • Гуравдугаар хатан: угсаа гарал, эцгийн нэр тодорхойгүй (三娶妻)
    • Шүсон (舒鬆; 1624 – 1652), 9-р агь

Татвар эм

  • Угсаа гарал тодорхойгүй татвар эм (妾)
    • Садунгэ (薩棟額; 1608 - ?), 4-р агь
    • Сахана (薩哈納; b. 1614 - ?), 7-р агь

Холбоотой хуудас

засварлах