Манас (Олон улсын нисэх онгоцны буудал)

Мана́с -Олон улсын нисэх онгоцны буудал (киргиз. Манас эл аралык аба майданы; ИАТА: FRU, ИКАО: UCFM) — Киргиз улсын нийслэл Бишкек хотын олон улсын нисэх онгоцны буудал. Нийслэл хотоос баруун хойд зүгт 23 км зайнд Чуй мужийн нутагт оршино. Киргизийн "Манас" туулийн баатрын нэрээр нэрэлсэн байна.

Манас-Олон улсын нисэх онгоцны буудал
  • 1974 оны 10-р сар - анхны Ил-62 онгоцыг нисэх онгоцны буудал хүлээж авсан.
  • 1975 оны 5-р сарын 4 - Москва (Домодедово) руу анхны тогтмол нислэг үйлдэж эхэлсэн.
  • 1981 оны 10-р сар - нийслэлийн нисэх онгоцны буудлын бүх үйл ажиллагааг хуучин нисэх онгоцны буудлаас Манас нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн.
  • 2001 оны 4-р сар - "Манас олон улсын нисэх онгоцны буудал" ХК байгуулагдсан.
  • 2001 оны 12-р сараас 2014 оны 6-р сар хүртэл Афганистан, Иракт цэргийн ажиллагаа явуулах үед Америкийн Цэргийн нисэх хүчний логистикийн бааз байсан. Тус баазад мянга орчим АНУ бөгөөд Франц, Испаний цэргүүд алба хааж байжээ.

Олон улсын нислэг үйлддэг хотууд

засварлах
  • Алмата
  • Белгород
  • Воронеж
  • Грозный
  • Дели
  • Дубай
  • Душанбе
  • Екатеринбург
  • Эрхүү
  • Казань
  • Краснодар
  • Красноярск
  • Москва
  • Нижневартовск
  • Новосибирск
  • Нур-Султан
  • Ростов-на-Дону
  • Санкт-Петербург
  • Сочи
  • Стамбул
  • Сургут
  • Улаанбаатар
  • Өрөмчи
  • Ташкент
  • Челябинск
  • Шаржа