Манагуа нуур (Испани: Lago Xolotlán, Lago de Managua) нь Никарагуагийн нуур юм. 1,042 км² талбайтай, 65 километр орчим урт, 25 километр орчим өргөнтэй тус нуурын нэрийг Никарагуа нуурын нэртэй адил, Испанийн колоничлогчид "Манге" (тэдний Манкеме овгийнхныг нэрлэдэг байсан нэр) болон agua ("ус") гэсэн үгсийг нийлүүлэн өгчээ. Никарагуа улсын нийслэл Манагуа хот нуурын баруун өмнөд эрэгт оршино.

Манагуа нуур
Lago de Managua
Lago Xolotlán
Ай савд багтдаг орон  Никарагуа
Урт 65 км
Өргөн 25 км
Талбай 1,024 км²
Дундаж гүн 9.5 м
Хамгийн гүн цэг 20 м
Хөвөөний түвшин 39 м
Эргийн суурин Манагуа

Нуурын усанд хэдэн арваны турш хүмүүсийн хэрэглэсэн бохир ус цутгагдаж байсан тул ус нь ихээр бохирдсон. Гэхдээ одоо ч Манагуагийн зарим иргэд нуурын эрэгт амьдарч, загасыг нь идэн амь зуусаар байна.

1998 онд гарсан Митч хар салхины үеэр нуурын усны түвшинй 5 өдөрт 3 метрээр нэмэгдэж, ойр орчмын байшин барилгыг сүйтгэж байсан удаатай.

Манагуа нуур Типитапа голоор Никарагуа нууртай холбоотой ч Никарагуа нуурын бух аврага загаснууд Манагуа нуурын бохир ус руу ордоггүй аж.

Зургийн цомог

засварлах

Гадны холбоосууд

засварлах
  Commons: Манагуа нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.