Маммот агуй үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Маммот агуй нь АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Энэхүү хүрээлэн нь тус улсын Кентакки мужид оршдог бөгөөд дэлхий дээр одоогоор мэдэгдэж буй хамгийн урт агуйн сүлжээ гэдгээрээ алдартай. Тус хүрээлэн нь 1941 онд байгуулагдсан бөгөөд 1981 оны 10 сарын 27-нд Дэлхийн өвд, 1990 оны 9 сарын 26-нд Байгалийн нөөц газраар бүртгэгдсэн.

Маммот агуйн Ротунда танхим

Агуйн сүлжээн нийт урт 640 км бөгөөд энэ нь үүний дараа орох Мексикийн Сак Актун агуйгаас (347 км) бараг нэг дахин урт болно. Агуй дотор Грийн гол урсдаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа агуй дотор хөтөчтэй аялал зохион байгуулдаг.

Холбоос

засварлах

Маммот агуй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цахим хуудас