Малайзын Тусгаар тогтнолын талбай
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Малайзын нийслэл Куала-Лумпурт Мердека буюу Тусгаар тогтнолын талбай (Малай: Dataran Merdeka, داترن مرديک) бий.
Анх Селангор нутгийн крикетийн баг тоглодог байсан талбайг засч янзлан төв талбай болгож, 1957 оны 8 сарын 31-нд Малайз улс тусгаар тогтноход төрийн далбааг өргөн мандуулжээ. Түүнээс хойш жил бүрийн мөн өдөр энэ талбайдаа олноор цуглан жагсч, тусгаар тогтносны ойн баярыг тэмдэглэдэг. Ихэнх бие нь зүлэг, харин 95 м өндөр далбаат шон бүхий хэсэг нь цардагдсан.
Талбайг тойроод 1897 онд баригдсан Абдул Самад султаны ордон, Малайз улсын одоогийн Мэдээлэл, Харилцаа Холбоо, Соёлын Яамны байр, 1894 оны Гэгээн Марийн сүм бий. Бас холгүй Куалу-Лумпурын төмөр замын хуучин төв өртөө ажиллаж байгаа.