Малага
Малага (испани. Málaga [ˈmalaɣa]) нь Испани улсын өмнөд хэсэгт орших Андалуси дахь боомт-хот юм. Малага мужийн засаг захиргааны төв бөгөөд тус улсын зургаа дахь том хот. 2018 оны байдлаар 571,026 хүн амтай байв.
Европын хамгийн эртний хотуудын нэг Малага бол Газар дундын тэнгисийн эрэг дээрх эдийн засаг, соёлын чухал төв төдийгүй тээврийн чухал зангилаа юм. Их сургуулийн хот. Далайн эрэг дагуу Пабло Пикассо, Антонио Бандерас зэрэг хотын алдартай уугуул иргэдийн нэр бүхий гудамж байдаг.