Магваны Оюунчимэг

Магваны Оюунчимэг (1962 онд Улаанбаатар хотод төрсөн) Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын дарга.

Намтар засварлах

Тэрбээр аав ээжээс есүүлээ ажээ. Түүний эцэг Шагдаржавын Магван гэж Олон Улсын Олимпын Холбооны гишүүн.

М.Оюунчимэг нийслэлийн 23-р сургуульд сурч төгссөн байна.

1978-1985 онд ЗХУ-ын Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч- референт мэргэжлээр төгссөн.

1985 онд БНМАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд ажилд ороод эксперт, ахлах эксперт, газрын дарга, Танхимын орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашиж иржээ.

2015-2020 онд Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын дарга байсан.

Тэрээр орос, испани, англи хэлтэй.