МТК Будапешт Хөлбөмбөгийн Клуб буюу товчоор МТК нь Унгарын Будапешт хотын хөлбөмбөгийн баг юм. 1888 онд Magyar Testgyakorlók Köre (мнг. Унгарын бялдаржуулагчдын тойрог) хэмээх нэртэйгээр байгуулагдсан тус баг нь Унгарын Лигийн дээд зиндаанд харьяалагддаг. Багийн өнгө нь цэнхэр, цагаан. Унгарын хөлбөмбөгт хамгийн өндөр амжилт үзүүлсэн багуудын нэг болох МТК баг нь Унгарын Лигт 23 удаа түрүүлж, Унгарын цомыг 12 удаа хүртжээ. Мөн 2 удаа Унгарын супер цомын эзэн болсон түүхтэй. 1955 онд Вөрөс Лобого СЕ гэсэн нэртэй байхдаа тэд Унгарын багуудаас анх удаа Европын цомд тоглож байсан бол 1964 онд Европын цомтой багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгаран Португалын Спортинг багтай ширүүн өрсөлдөж, нэмэлт тоглолтын үр дүнд хожигдон аман хүзүүдэж байв. Тус баг 2001 онд Кароли Сандорын нэрэмжит хөлбөмбөгийн академийг байгуулсан бөгөөд Ливерпүүл багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

МТК Будапешт
Бүтэн нэрМажар Тестгякорлок Көре
Будапешт Хөлбөмбөгийн Клуб
Байгуулагдсан1888
Цэнгэлдэх хүрээлэнХидегкути Нандор цэнгэлдэх хүрээлэн,
Будапешт

(Багтаамж: 12,700)
ЕрөнхийлөгчДомоняй Ласло
МенежерГарами Иозеф
ЛигУнгарын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн I
2022–232., Унгарын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн II
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Цахим холбоос засварлах

  Commons: MTK Budapest FC – Викимедиа зураг, бичлэг, дууны сан