Лян улс
Лян улс (хятадаар: 梁朝; пиньинь: Liáng Cháo) нь 502-557 оны хооронд өмнөд хятадад Умард ба Өмнөд улсуудын үед оршин тогтнож байсан төрт улс юм. Өмнөд Ци улсыг үндэслэгч Сяо Дачэний холын хамаатан. 502 онд төрийн эргэлтээр хуандийн сууринд заларч, Ци улсыг мөхөөж, Лян улсыг байгуулсан. Хятадын түүх бичлэгт өмнөд төрийн Лян (南朝梁), Сяо Лян (蕭梁), Өмнөд Лян (南梁) гэж бичдэг нь хятадын түүхэнд Лян[1] 梁 ханзаар бичдэг хэд хэдэн улс байдаг учраас өмнөд төрийн Лян гэж бичих нь сунжирсаар Өмнөд Лян болжээ. Лян улсын Уди хаан 549 онд өөд болсны дараа хаан ширээний төлөө тэмцэл нь хурцадсаар 557 онд мөхсөн.
Эшлэл
засварлах- ↑ 16 улсын үеийн 5 Таван Лян улсын Лян ханз 涼 энэ. Харин Өмнөд төрийн үеийн Лян улсын Лян ханз нь 梁 юм. Кириллээр адилхан ч, Уг ханз нь өөр өөр байгаа юм шүү