Людмила Кондратьева

Людмила Андреевна Кондратьева (Орос: Людмила Андреевна Кондратьева, 1958 оны 4 сарын 11-нд Шахтыд төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын хөнгөн атлетикч бөгөөд 1980 оны олимпын эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн аварга юм.

Людмила Кондратьева
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Людмила Андреевна Кондратьева
Төрсөн огноо 1958 оны 4 сарын 11 (1958-04-11) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Шахты
 
Медалиуд
Зуны олимп
Алт Москва 1980 100 м
Хүрэл Сөүл 1988 4x100 м буухиа
Европын АШТ
Алт Прага 1978 200 м
Алт Прага 1978 4x100 м буухиа

Кондратьева 11 настайдаа Шахты дахь хүүхэд залуучуудын спортын сургуульд хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багш нь Людмила Михайловна Павленко байв[1] 2 жилийн дараа, 1971 онд байгуулагдсан Донын Ростовын хүүхэд залуусын спортын сургуульд шалгалт өгч тэнцэн Нина Васильевна Лазарченкогийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийх болов[1]. 1973 онд ЗХУ-ын залуучуудын шигшээ багийн гишүүн болж, улмаар 1974 онд насанд хүрэгчдийн шигшээ багт багтжээ[1]. 1975 оны Европын АШТ-д 200 м, 4 x 100 м-ийн буухиа уралдаанд тус бүр 4-р байр эзлэв[1]. 4 жилийн дараа тэрээр 1978 оны Европын АШТ-ээс дээрх 2 төрөлдөө алтан медаль зүүжээ.

1980 онд Москвад зохиогдсон зуны олимпын өмнөхөн тэрээр дэлхийн дээд амжилтаас илүү амжилт үзүүлсэн (салхины хүч нөлөөлсөн тул дэлхийн дээд амжилт гэж тооцогдоогүй) тул олимпоос медаль авах найдвартай тамирчдын тоонд нэрлэгдэж байлаа. Шигшээ уралдаан тун өрсөлдөөнтэй болж, эхний 5 тамирчин аравны нэг секундын зайтай барианд орцгоосон бөгөөд фото-финишээр аваргыг тодруулахад Кондратьева Зүүн Герман of Марлис Гёрыг 0.01 секундын зөрүүгээр ялж алтан медалийн эзэн болжээ. Харамсалтай нь Кондратьева барианд орохдоо гуяны булчингаа гэмтээж, 200 м болон 4 x 100 м-ийн буухиа уралдаанд оролцож чадаагүй ажээ.

1984 оны зуны олимпыг Зөвлөлт Холбоот Улс бойкотлосон тул Кондратьевад аварга цолоо хамгаалах боломж олдсонгүй. Тэрхүү улирлын дараа Кондратьева зодог тайлж, дүүгүүр шидэлтийн олимпын хошой аварга Юрий Седыхтэй гэрлэсэн бөгөөд хожим салсан юм. Тэрээр 1988 оны Сөүлийн олимпод оролцохын тулд спортдоо эргэн ирсэн бөгөөд тус олимпод 100 м-ийн зайд хагас шигшээд шалгарч, 4x100 м-ийн буухиад хүрэл медаль хүртжээ.

Р. В. Орлов (1983). Людмила Кондратьева. Олимпын наадмын баатрууд (орос хэлээр). Москва: Физкультура и спорт. Archived from the original on 2007-10-25. Татаж авсан: 2011-01-03.

  1. 1.0 1.1 1.2 1.3 Р. В. Орлов (1983). Людмила Кондратьева. Олимпын наадмын баатрууд (орос хэлээр). Москва: Физкультура и спорт. Archived from the original on 2007-10-25. Татаж авсан: 2011-01-03.
Өмнөх
  Марлис Гёр
Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1980 оны 6 сарын 3 – 1983 оны 6 сарын 8
Дараах
  Марлис Гёр